“Сочи 2014”-т манай 2 тамирчин л оролцоно

f“Сочи 2014” өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр манай 2 тамирчин оролцох гэж болжээ.

Олон улсын цанын холбоо (FIS)-ноос өгсөн эрхийн дагуу “Монголын цанын холбоо”-оос сонголтоо хийж 3725008 ID дугаартай Чинбатын Отгонцэцэг /23 нас/, 3720011 ID дугаартай Болдын Бямбадорж /23 нас/ нарыг цагаан олимпд оролцуулахаар болсон байна.

FIS-ийн сонгон шалгаруулах тэмцээнд Б.Бямбадорж 174.56, Ч.Отгонцэцэг 235.90 онооны амжилт үзүүлсэн амжилтаараа олимпод оролцох эрхээ авчээ.

Дашрамд дурьдахад, энэ удаагийн өвлийн олимпод манай орноос дээрхи хоёр тамирчин л оролцож байгаа юм.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …