Аргын тоололын 1 сарын 11-ны бямба гараг, билгийн тоололын өвлийн адаг хөхөгчин үхэр сарын шинийн 11-ны санчир гараг. 7 улаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай хар морь өдөр. Өдрийн наран 8:36 цагт мандан, 17 :13 цагт жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно гэж дорнын зурхайд өгүүлжээ.