Сайдууд Засаг дарга нартай 2014 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

JAV_8189Төрийн ордноо гурав хоногийн турш “номын дуу” сонсч, Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил дэвшүүлж буй бодлого зорилт, төлөвлөгөөний талаар үүрэг чиглэл авсан аймаг, нийслэлийн удирдлагууд өнөөдөр Засгийн газрын сайдуудтай 2014 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

21 аймгийн Засаг дарга сайд бүртэй байгуулсан энэ гэрээнд Төсвийн тухай хууль болон салбарын хуулиудад тодорхойлж өгсөн орон нутгийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүргээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны зорилтуудыг биелүүлэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хүлээх үүрэг хариуцлагыг тусгасан байна.

Сайд нартай гэрээ байгуулсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, нийслэлийн удирдлагуудтай ажлын уулзалт хийж, зарим асуудлаар үүрэг чиглэл өгсөн байна. 

 JAV_3832 JAV_3855 JAV_3893 JAV_3960(2) JAV_4016 JAV_4066 JAV_4084Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …