Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй Нийтийн зар мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай, Шилэн дансны тухай хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00-13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулна.
Хэлэлцүүлгийг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр орон даяар шууд дамжуулах бөгөөд иргэд аймаг, сумынхаа Иргэний танхимаар дамжуулан энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм. Орон нутгийн Иргэдийн Хурлын ажлын алба хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гарсан санал, шүүмжлэлийг нэгтгэн 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн дотор дараах хаягаар ирүүлнэ үү.
Нийтийн зар мэдээний тухай хуулийн төсөл – g.khongortsetseg@yahoo.com
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төсөл –tsetseg_asuu@yahoo.com
Шилэн дансны тухай хуулийн төсөл – dorjderem@president.mn
Хэлэлцүүлэгт оролцох иргэд 262220, 264645 утсанд холбогдож бүртгүүлнэ үү.
Хуулийн төслүүд
- Шилэн дансны тухай хууль
- Шилэн дансны тухай хуулийн үзэл баримтлал
- Нийтийн зар мэдээний тухай
- Нийтийн зар мэдээний тухай хуулийн төслийн үзэл баримтлал
- “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хууль”
- “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлал