Сүүлийн үед дуулиан тариад буй ТЕГ-ын дэд хурандаа Д.Цогтбаатарын хүн амины хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх хэргийн сэжүүр тун удахгүй тайлагдах бололтой.
Учир нь ХБНГУ-ын хоёр мөрдөгч, манай улсад 2005 онд 12 сая евротой ирээд сураггүй алга болсон М.Клобор хэмээх иргэнээ олж авахаар өнөөдөр ирэх гэж байгаа гэнэ.
М.Клобор нь Германд байхдаа Монгол эмэгтэйтэй гэр бүл болж, сүлжээний бизнесээр 2000 гаруй хүнээс их хэмжээний мөнгө залилан авч, Монголд ирсэн ажээ. Мөн тэрээр Германд байхдаа хэрэг түвэгт орооцолдож, ял авч байсан гэнэ.
Тус Герман иргэний алга болсон явдалтай ТЕГ-ын дэд хурандаа Д.Цогтбаатарыг холбогдуулан шалгаж байгаа юм. http://www.ugluu.mn/5805.html
Ugluu.mn Л.Бадрах