Харагчин хонь өдөр

honiАргын тоололын 1 сарын 12-ны ням гараг, билгийн тоололын өвлийн адаг хөхөгчин үхэр сарын шинийн 12-ны адьяа гараг. 6 цагаан мэнгэтэй, хий хөлөлтэй, түлэхийн барилдлагатай харагчин хонь өдөр. Өдрийн наран 8:35  цагт мандаж, 17:15 цагт жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй гэж дорнын зурхайд өгүүлжээ.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …