Шатар сонирхогчдын улсын аварга шалгарлаа

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор зохиогдсон Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж Ням гарагийн үдээс хойш өндөрлөлөө.

  Тэмцээний явцаас хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг толилуулж байна.

   Арабын Нэгдсэн Эмират улсад саяхан болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн шатарчин охин Б.Мөнгөнзулд УИХ-ын дарга З.Энхболд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нар бэлэг гардуулав.

  Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын даргын ивээл дор зохиогдсон Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдээс нийслэлийн шатарчин Б.Мөнхбаяр түрүүлж, УИХ-ын даргаас шагналаа гардаж авлаа.

   Сонирхогчдын шатрын улсын аваргын төлөө өрсөлдсөн эмэгтэй шатарчдаас Сэлэнгэ аймгийн шатарчин Г.Номин 7 хожлоор тэргүүлж, алтан медаль хүртлээ.

     Тэмцээнд эрэгтэйчүүдээс эхний гурван байрт шалгарсан шатарчид шагналаа гардаад байгаа нь.

  Сонирхогчдын шатрын улсын аваргын тэмцээний эхний гурван байр эзэлсэн эмэгтэй шатарчдад УИХ-ын дарга З.Энхболд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нар шагналыг нь гардуулав.

    Шилдэг эрэгтэй ахмад тамирчны шагнал хүртсэн нийслэлийн шатарчин Г.Саран-Эрдэнэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан шагналыг нь гардуулав.

    Шилдэг эмэгтэй ахмад тамирчны шагнал хүртсэн Өмнөговь аймгийн шатарчин Ц.Бадамсүрэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар шагналыг нь гардуулав.

  УИХ-ын дарга З.Энхболд Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарт энэхүү тэмцээнд оролцогчдын дурсгалын зургийг гардуулав. Жил жилийн тэмцээнд оролцогчдын дурсгалын гэрэл зургийг ийнхүү бэлэглэж байх юм байна.

      Тэмцээнд оролцсон эмэгтэй шатарчид аваргын төлөө ширүүхэн өрсөлдөв.

      Үндсэн хууль тогтоогчдыг төлөөлөн тэмцээнд оюунаа сорьсон шатарчдын нэг нь Ардын Их Хурлын депутат Ц.Өөлд юм.

    Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөн ихтэй болов.

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …