Наадмын зардлыг 1,6 тэрбум байхаар санал оруулав

naadam1 Үндэсний Их баяр наадмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах комиссын хуралдаан өнөөдөр болж наадмын бэлтгэлийг хангах хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд, гарах зардлын талаар комиссын гишүүд ярилцсан байна.

Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд наадмын үйл ажиллагааг 50 тэрбум төгрөгөөр зохион байгуулна хэмээн төлөвлөөд байсан бол тус хуралдааны үеэр салбар комиссоос энэ жилийн наадмын зардлыг 1.6 тэрбум төгрөг байхаар санал ирүүлжээ.

Тиймээс төлөвлөсөн төслийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний комиссоос Засгийн газрын хуралдаанд оруулах шийдвэр гаргасан байна. Мөн энэ үеэр комиссын гишүүд 50 тэрбум төгрөг нь бүтээн байгуулалтын ажилтай холбоотой гэдгийг онцлон тэмдэглэсэн ажээ.http://www.ugluu.mn/5836.html

Л.Бадрах Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …