“Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг лхагва гаригт болно

Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд буюу лхагва гарагт зохион байгуулагдана.

Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлох зорилготой тус хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хийжээ.

Ингэхдээ төмөр, алт, нүүрс, геологи, газрын тосны чиглэлээр салбар хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Энэхүү хэлэлцүүлэгт Уул уурхайн яам, харьяа агентлаг, мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөлөл оролцон, дэд хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгээс гарах уриалгад тусгах аж.

Лхагва гарагт болох хэлэлцүүлгээр “Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”, “Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин”, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил”, “Эрдэс баялгийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар” гэсэн 4 салбар хуралдааныг хийх юм байна. “Туушин” зочид буудалд болох тус хэлэлцүүлэгт 300 орчим зочид төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгаа аж.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …