ЭМД-ын хуульд “даатгуулагчийн төлөөлөл” хаанаас сонгогдох нь тодорхой бус байгааг МҮЭ тодруулах шаардлагатай

H b hЭрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөл оруулахгүй байх хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбоо өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

  МҮЭ-ийн холбоо нь 1994 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлд даатгуулагчийн эрх ашгийг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, даатгуулагчдын хүрээг өргөтгөх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахыг шаардах, ЭМД-ын сангийн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, эрх зүйн тогтолцоог нь боловсронгуй болгох” чиглэлээр идэвхтэй үйл ажиллаггаа явуулж ирсэн юм.

     Иймээс дараах шаардлагыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд хүргүүлж байна.

       Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэлэлцүүлэг явагдаж байгаа энэ үед Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчдыг төлөөлөн МҮЭ-ийн холбооны төлөөлөл зайлшгүй орж ажиллах эрх зүйн заалтыг хуулинд тодорхой тусгах шаардлагатай гэж МҮЭ-ийн холбоо үзэж байр сууриа илэрхийлж байна.

      Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэлэлцүүлгийн явц, УИХ-ын гишүүдийн байр сууриас ажиглалт хийхэд “даатгуулагчийн төлөөлөл” нь хаанаас сонгогдох нь тодорхой бус, бүрхэг байгааг МҮЭ-ийн холбоо тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.

      МҮЭ-ийн холбоо нь хөдөлмөр эрхэлж буй 450 мянган хүн, болон ахмад настнууд, бусад төлөөллийн хүмүүсийн эрх ашгийг хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр нь олон жил хамгаалан ажиллаж байгаа хамгийн том олон нийтийн байгууллага тул Иргэний Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдхүүнд зайлшгүй орж ажиллах ёстой.

      Иймд ЭМД-ын тухай хуулинд “Даатгуулагчдыг төлөөлж улсын 3 талт хэлэлцээрт оролцдог үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн 3 хүн” байна гэж тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …