Орон нутгийн сонгуулиар ардчилал нэрийн дор боловсролгүй, бичиг үсгийн соёл муутай олон хүмүүс орон нутгийн засаг захиргааны албан тушаалд томилогдсон байх нь элбэг. Тэдний нэг бол Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ТҮК-ийн дарга Б.Мөнгөнсүх. Энэ хүнээр 10 үг бичүүлэхэд тал дундуур нь алддаг гэдгийг түүний ажилчид нь ам уралдан ярилцаад ийм хүнийг дарга болгох гэж дээ хэмээн халагладаг гэнэ. Мань хүн, эрийн сайндаа ч биш, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие хамгаалагч байсан тулдаа л ийм зиндаанд хүрсэн ажээ. Түүнийг таних хүмүүсийн хэлдэгээр Б.Мөнгөнсүх гэгч энэ эрхэм танхайн хэргээр яллагдаж “аав”-ынд сууж байсан нэгэн ажээ. Өдгөө тэрээр Баянгол дүүргийн ТҮК-ийн даргаар ажиллаж байна. Харамсалтай нь боловсрол нимгэн, бичиг үсгийн соёл муутай тэрээр ярьж бичих бүрдээ ажилчидынхаа элэг доог болоод байна.
Түүний фэйсбүүк хуудсаар зочилж оруулсан зургийн тайлбарыг харахад дээрх байдал тодорхой байна. Б.Мөнгөнсүх Баянгол дүүргийн ТҮК-ийн даргын ажлыг авахдаа аливаад хүч түрдэг араншингаа гаргаж, өмнөх ТҮК-ийн даргаас тамга тэмдэгээ дээрэмдэх нь холгүйгээр булааж авсан гэнэ.
Ийм боловсролгүй, танхай хүн олон нийтийг удирдаж ажиллаж чадах уу.
А.Галт