Сар шинийн идээ, будаагаа хулгайд алдахаас сэрэмжлүүлж байна

imagesМонголчууд бидний уламжлалт сар шинийн баяр болоход 10 гаруйхан хоног үлдээд байна. Энэ хугацаанд иргэн та идээ, будаа, ууц, банш, бууз бусад эд зүйл, өмч хөрөнгөө урт гартнуудын саварт алдахаас сэргийлэх шаардлагатай байна. Өмнөх жилүүдийн  цагаан сарын баярын өдрүүдэд ууц, бууз, идээ будаагаа хулгайд алдаж голдоо ортол гомдсон буурай олон бий, харин далан насыг наслахдаа идээ будаагаа алдаж үзээгүй гэж итгэлтэй хэлээд зогсох хөгшид ч байна. Бид анхаарал сонор сэрэмжтэй байхад хулгайчид гишгэх газар байхгүй,  бид л анхаарал сул,  хэнэггүйгээсээ болж хулгайчид боломж олгосоор байгааг анхаарцгаая.

1.Та орон сууцанд амьдардаг бол хамгаалалтгүй тагтан дээр  ууц, идээ будаагаа тавихгүй байх

2. Гэр орон сууцаа болж өгвөл байнгын эзэнтэй байлгах

3. Та гэр хороололд амьдардаг бол амбаар, гэрийхээ цоож цуургаа чангатгах, түр болон удаан хугацаагаар гарах тохиолдолд хажуу хавирынхаа айл өрхөд захиж үлдээх

4. Шөнө, орой гэлтгүй өдрийн цагаар гэр орон сууцаа эзэнгүй орхихгүй байх

5. Томоохон төвлөрсөн зах, хөл хөдөлгөөн ихтэй газар,  автобусанд явахдаа анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж явах хэрэгтэйг сэрэмжүүлж байна.

Монголчууд сар шинийн баярыг өөдлөн дэвжихийг билэгдэн угтдаг ард түмэн. Муу муухай зүйлээ таягдан хаяж, сайн сайханыг билэгдэн сар шинээ угтаж,  сар шинэдээ сайхан шинэлээрэй.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …