Таван толгойн ордоо барьцаанд тавьснаар 600 сая ам.доллар алдсан байна

логоМонгол Улс 2013 онд дэлхийн 135 оронтой га­даад худалдаа хийж, га­даад ху­далдааны нийт ба­­раа эргэлт 10627.4 сая ам.доллар болжээ. Үүнээс 4272.7 сая ам.дол­­ларын экспорт хийсэн нь өмнөх оныхоос 2.6 хувиар буурсан үзүүлэлт аж.

Экс­портын орлого ийн­хүү буурахад өмнөд хөрш рүү гаргаж байсан нүүрс­ний хэмжээ болон үнэ багассантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд нүүрсний экспортоос 600 сая ам.дол­лар тасарсан гэдгийг Үндэс­ний ста­­тис­­тикийн хо­рооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг мэдээллээ.

Арга ч үгүй юм. 2012 онд улсын төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан “Энержи ресурс” ХХК өнгөрсөн жил үйл ажиллагаа нь доголдож, экспортоо зог­сооход хүрсэн. Уг нь Монгол Улс өн­гөрсөн жил 30 сая тонн нүүрс экс­­­порт­лох төлөв­лө­­гөөтэй байсан ч дөнгөж 50 хувьд нь л хүрчээ. Тод­руулбал нүүрс­ний олбор­лолт 28.6 сая тонн буюу 92.8 хувь­тай, тат­варын орлого бүр­дүү­лэлт 241 тэрбум төг­рөг буюу 58.9 хувьтай бай­на. Энэ нь 2013 онд нүүрс­­ний үнэ дунджаар 40 ху­вийн уналттай байсныг харууллаа.

Нүүрсний экс­порт он дуусахаас нэг сарын өмнө 15.9 сая тонн байв.

Энэ нь 2013 оны эхний улиралд нүүрсний үнэ огцом унаснаас “Энержи ресурс”, “МАК”, “Таван толгой” зэрэг компаниуд алдагдал хү­­лээхгүйн тулд нүүрсээ экспортлолгүйгээр нөхцөл байдлыг ажиглаж байсантай холбоотой. Үнэндээ хувийн хэвш­лийнхэн өмнөд хөрш рүү нүүрс гаргаад ямар ч ашиг­гүй болоод байгаа. Өнөөгийн байдлаар уурхайн аман дээр Баруун цанхийн нүүрсийг 40 орчим ам.доллар, Зүүн цанхийн нүүрсийг “Чалко” компаниас авсан зээлээ дарахын тулд 35 орчим ам.доллараар “Эрдэнэс та­ван толгой” төрийн өмчит компани нийлүүлж байна. Энэ бол зөвхөн тээврийнхээ зардлыг чадан ядан нөхөх хэмжээний мөнгө.

Харин хувийн хэвш­лийнхэн угаа­сан нүүрсээ 80 орчим ам.дол­лараар бор­луулах бо­ломж­­той ч барьцаалагдсан Таван тол­гойгоос болж зах зээлийн чөлөөт өрсөлдөөн үгүй болж байгаа юм. Тодруулбал нэг ордоос яг адилхан чанартай нүүрс нэг зах зээлд 35-40 ам.доллараар нийлүүлж байхад импорт­логч тал “За яах вэ, бидний өрөнд ирж байгаа юм хойно” гээд хувийн хэвшлийнхний нүүрсийг өндөр үнээр авахгүй нь ойлгомжтой.

Гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллараар буурсан нь нүүрсний алдагдалтай холбоотой

2010 оноос нүүрсний экспортын орлого зэсээс давж, манай улсын гадаад худалдааны стратегийг тодорхойлж эхэлсэн. Улсын төсвийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан нь саяхан. Энэ хэмжээгээрээ гадаад валютын нөөцөд тус нэмэр болдог.

Өнгөрсөн жилийн мөн үед гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Харин өнөөдрийн байдлаар 1.2 тэр­бум ам.долларын нөөцтэй байгаа аж. Энэ нь 8-9 долоо хоногийн импортын бараа бүтээгдэхүүнийг хангах хэм­жээний мөнгө юм.

Ийнхүү гадаад валю­тын нөөц 2.4 тэрбум ам.дол­лараар багасахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн ч экспортын орлого, тэр дундаа нүүрсний орлого 600 сая ам.доллараар тасарсан нь тодорхой хэм­жээнд нөлөөлснийг дээрх баримтаас харж болохоор байна.

Гадаад валютын нөөц буурахын хэрээр төгрөгийн гадаад валюттай харилцах ханш хэрхэн савлаж буйг өнгөрсөн онд бид хангалт­тай харсан.

Тэгвэл энэ жил хэрхэх бол. Овор ихтэй, үнэ багатай нүүрснээсээ манай улс 589.5 тэрбум төгрөг олно хэмээн улсын төсөвт тусгаад байгаа. Өөрөөр хэлбэл тонн нүүрс 64.5-119.8 ам.доллараар 31.4 сая тонн нүүрс экспортлох өөдрөг тооцоог Сангийн яамнаас боловсруулсан.

Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тайлан тооцоо, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газраас ирүүлсэн тооцоонд үндэслэн дээрх тоог гаргасан гэх бо­ловч гадаад зах зээл дээрх нөхцөл байдлаас шууд хамааралтай ашигт малт­малын бүтээгдэхүүний үнэ, үйлдвэрлэлийн хэмжээ тогт­воргүй байгаа нь төсөвт тусгагдсан “мөрөөдлийн” хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл бий. Мөн бид энэ ондоо багтаад өмнө зүг рүү хөдөлсөн төмөр замынхаа ажлыг дуус­га­чихгүй. Мөн “Чалко” ком­па­нитай хараахан тоо­цоо дуу­саагүй 150 сая ам.дол­ларын үлдэгдэл бий. Тиймээс экспортын хэмжээ 30 саяаас давах нь юу л бол. Энэ бүх нөхцөл байдлаа дүгнэж хариуцсан яам агентлаг, Засгийн газар ч тэр эртнээс бодлоготой хөдлөх нь зүйтэй болов уу.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …