Бизнес зурхай (Та эндээс өөрийн хамтрагчийн зан чанарыг мэдэж аваарай)

imagesХонины орд

Таны бизнесийн ажлын хүрээний хаа нэгтэй догшин хуй салхи мэт эргэлдэж байгаатай зүйрлүүлмээр хүн тааралддаг биз дээ. Тэд ихэвчлэн хонины ордныхон байдаг бөгөөд өөртөө тохирох замыг хайгчдыг удирдан дагуулж, үнэтэй санал хайрлан, санаа тавих нь үргэлж тэдний анхаарлын төвд байдаг зүйл мөн бөгөөд тэр ч утгаараа тэдний анхаарлын төвд олон зүйлийн эхлэл тавигч, анхдагч нь байдаг.

Хонины эрчүүд хүч чадал, сэтгэлийн тэнхээтэй байж, бахархмаар олон сайхан чанартай байдаг. Хэрэв таны пүүс дампуурлын ирмэгт тулаад байгаа бол энэ аюулаас гагцхүү хонины ордныхон л аварч чадна.Тэд өөртөө итгэлтэй, зоригтой, овжин, хувь хүнийхээ хувьд хамгийн эгзэгтэй, итгэмээргүй нөхцөл байдлаас ч өөрийгөө болон бусдыг авран гарах авъяастай байдаг.

Хонины эрчүүд тоглоомонд угийн муу, аливаад шулуун шударга ханддаг шигээ хайр сэтгэлдээ ч тийн ханддаг. Хонины ордныхны бас нэг онцлог нь тэд ямар ч ажил хэргээс зөвхөн азтай төгсгөл хүлээж байдаг. Жинхэнэ бодит байдлыг баримтлагч, эсвэл түүнийг хэт сайшаагчид байдаг юм. Дөнгөж саяхан хайр дурлалдаа шатаж байсан хонь хэдэн хормын дараа ажил хэргийн “мөсөн уул” болчихоод зогсож байхаасаа ч сийхгүй улс.

Үхрийн орд

Хөрөнгө мөнгө хураахыг ч, ажил хэрэг хөтлөн явуулахыг ч, хайр дурлалд хандахдаа ч ер нь бүхий л асуудлыг хамгийн өргөн хүрээнд тавьж үздэг нь үхрийн ордныхны гол чанар байдаг. Тэд асуудлыг тунгаан бодохдоо чадварлаг, ухаантай, юманд чин сэтгэлээсээ ханддаг, сайн сайхан амьдрах бүхий л нөхцлөө өөрийн гараар бүтээн босгодог, амьдрал ажлын явц дунд хууртагдаж болохуйц амжилтанд үл итгэн, туйлын өчүүхэн зүйлд ч анхаарлаа хандуулан ажилладаг. Үхрийн ордны эрчүүдэд мөнгө санхүү дутагдах асуудал бараг гардаггүй, тэд үргэлж мөнгөтэй явж байдаг.

Энэ ордны эрчүүд байгуулсан жижгэвтэр пүүстээ сэтгэл ханамжтай байх нь ховор бөгөөд ихэвчлэн өргөтгөх, аль нэг пүүстээ нэгдэж тэлэх ажлын гадуур аажим, нэг үгээр хэлбэл “шоргоолж үүрээ засдаг” аргачлалаар явуулж бүрэн хаанчлалаа тогтоодог.

Үхэр эхэлсэн ажлынхаа замын дундаас шантардаггүй зугуухан боловч заавал эцсийг нь үздэг зантай. Тэд элэгсэг, зөөлөн, анхаарал халамжтай чанар, мөн шаргуу оролдлого, мятрашгүй зориг сэтгэлийнхээ тэнхээгээр хүмүүст үнэлүүлэх нөхцал бүрдүүлж чаддаг.

Хамтатгахын орд

Энэ ордныхон таагдашгүй оньсого мэт үл ойлгогдох, хувирамтхай хэв шинж агуулсан байдаг. Тэд тогтвортой нэгэн төрлийн биш, сэтгэл санаа үйл ажиллагааны хувьд байнгын хувиралд орж, өөрчлөглөж байдаг бизнесийн салбарыг сонгон авдаг. Тухайлбал зар сурталчилгааны агентлаг, даатгалын компани, төрөл бүрийн менежер, радио телевизийн мэдээллийн албаны сурвалжлагч зэрэг албыг дурьдаж болно. Эдгээр ажил мэргэжилийн алыг ч аваад үзсэн оюуны өндөр эрч хүч, жинхэнэ хурц ухааны оч цахилуулахыг шаардсан ажил билээ.

Тэд гайхамшигтай мэргэн санаа дэвшүүлсэн төслийн сэтгэгч байдаг бөгөөд энэ тухайгаа өөрийн хамтран зүтгэгчидтэйгээ хуваалцах дуртай байдаг. Тэрээр жаахан сандруу болохоос биш гялалзсан улирдагч байж чаддаг. Тэрчлэн нэг дор хэд хэдэн ажлыг зэрэг хийх чадвартай хурц ухаантай хүмүүс байдаг.

Энэ ордод төрсөн бизнесменүүдийн ажил хэрэгч чанарын тухайд “Тэд анх эхээс мэндлэхдээ л хоёр гартаа утсан харилцуур бариастай төрдөг” гэсэн хошин яриа нь оргүй зүйл биш. Харин ярих байдлаараа харилцан адилгүй ч ихэнх хамтатгахын ордныхны яриа нь хүмүүсийн сонирхол татахуйц уран яруу, хүмүүсийн ухаан бодлыг эзэмдэх авъяас чадвартай байдаг. Тэр ч байтугай бүхнйг чаддаг хонины ордныхон хүртэл хамтатгахынхнаас гардаг хүний сэтгэлийг татах их хүч, үргэлжийн хурц гялалзаж байдаг төгс оюун билэгтэй тэрсэлдэхээс эмээдэг. Ийнхүү ер бусын хөгжилтэй зангаараа тааламжтай орчныг бий болгогч, бусдын санаа бодлыг байлдан дагуулагч, уран үгийн мастерийн гайхамшигт чадвар зөвхөн тэдэнд заяажээ.

Мэлхийн орд

Мэлхийн ордонд төрөгсдийн тухай сайн ойлгоё гэвэл олсон хоолоо хавчууртаа тас базчихаад, ямар ч хүчинд автахааргүй хөвж яваа голын хавчийг сайн ажиглаарай. Үнэхээрийн олсон хоолондоо хамаг анхаарлаа чиглүүлээд, дараачийн олзондоо алхам алхмаар ойртон, анхааралтай гэтэн хамгийн тохиромжтой мөчийг тооцоолон эргэлдэх хавчийн байдал тун сонирхолтой. Хэрэв яг энэ мөчид түүн рүү хэн нэгэн өрөсөлдөгч этгээд замаас нь орж ирвэл хийхээр тооцоолж байсан үйлдлээ даруй зогсоогоод, дайснаа хамартай нь үлдээгээд, ямар ч эсэргүүцэлгүй холдон явна.

Мэлхийн ордны эрчүүд хүчтэй хүйстэн буюу өрх толгойлогч болохынхоо хувьд өөрийн орон гэрээ юу юунаас чухалд үзэж, түүнийг өвлөн үлдээсэн өвөг дээдсээ бурхан хэмээн хүндэтгэн биширдэг. Тэгээд ч түүнд өв залгамжлан ирсэн хуучин цагийн тавилга, эд юмс зэрэг нь онцгой бахархал төрүүлнэ. Тэд амьдралд хоёр хүчин зүйлээр өөрийгөө зоригжуулж явдаг. Энэ нь түүх, мөнгө хоёр юм.

Мэлхий боломжийн өв хөрөнгийн залгамжлагч байлаа ч гэсэн ашиг л олж байвал нэр хүндэд нь харшлах ажил байсан ч хөлсөө дуслуулан хийхэд бэлэн байдаг. Мэлхий пүүс компанийн ерөнхийлөгчийн хувьд нэлээд сонирхол татсан удирдагч байх болно. Хэрэв та түүний удирдлаганд ажиллахдаа үнэнч шударга гэдгээ нотлон харуулж чадсан бол тэр таныг хэзээ ч мартахгүй бөгөөд хамтран зүтгэж олсон талхныхаа нэг хэсгээр таныг баярлуулахаа үргэлж санаж явах болно.

Арслангийн орд

Энэ ордныхон ихэмсэг төрх байдалтай, ажил хэрэгтээ гавшгай түргэн шийдэмгий ханддаг хэдий ч зарим үедээ тэдэнд дээдсийн залхуу, ямбалаг ч харагддаг онцлогтой.

Арслангийхан биеэ барихдаа муу, омог бардам, сайн талаа бүрэн мэдэрдэг, өөрийгөө хамгийн ухаантайд тооцож, бусдыг сургах дуртай. Тэдэнд угаасаа маш их хүчтэй зан чанар давамгайлдаг учраас хэн нэгнээс хараат байх юм уу, эсвэл хэн нэг хүнд найдвар тавин амьдрахыг тэвчдэггүй. Орчин тойрных нь хүмүүс соронзон оронд татагдаж байгаа мэт өөрийг нь хүрээлэхэд туйлаас дуртай бөгөөд төрөлхийн сайн удирдагч, зохион байгуулагчийн хувьд бизнест хамтран ажиллах хүнээ олж авахдаа хэзээ ч алдаа гаргадаггүй. Угийн хаан ёсонд дуртай арслангийхан өгсөн үүрэг даалгавар болон ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн хүнийг шагнан урамшуулж, харин тоо алдаж тоолсон төдий өчүүхэн ч болов алдаа гаргасан байхад хор уршиг нь асар их гэдгээр зэмлэн донгодох болно.

Арслангийн тойрон хүрээлэгчид нь даруухан хирнээ элдэв сонин, шинэ санаа дэвшүүлэн тавих явдлыг хүндэтгэн үзэх бөгөөд харин уг санааны анхдагч нь арслан өөрөө байдаг гэдгийг хөндлөнгийн хүмүүс цаг ямагт санаж явах хэрэгтэй.

Гэхдээ арслангийн ордныхон сайхан сэтгэлтэй, ариун шударга, өгөөмөр сурвалжит ноён мэт нигүүлсэнгүй чанартай бөгөөд хэрэв түүнтэй хамт ажиллагсад нь түүнийг өргөмжлөн дээдэлж, анхаарлынхаа төвд байлгаж чадвал тэр өөрөө бүхэлдээ ариун буянтан, халамжиндаа багтагчдыг мөнхөд тэтгэх хөрөнгийн эх үүсвэрийг үүсгэж болзошгүй, гайхамшгийг санаж сэтгэж чадах ид шидтэн, галт уулын цөм яах аргагүй мөн билээ.

Охины орд

Тэд жижигхэн бизнес хийдэг ч том корпорацитай байхыг эрмэлзэнэ. Энэ ордныхныг гаднаас нь харахад тийм ч сүртэй биш, үг дуу цөөнтэй, боловсон соёлтой, хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлдэг. Аливаа асуудалд бодолтой, дүн шинжилгээ хийсэн байр сууринаас ханддаг, асуудлыг бага гэлгүй ёс горимоор нь гүйцэтгэдэг, пүүсийн удирдагч байвал 12-оос илүүгүй ажилтантай, том биш фирмийн эзэн байна.

Охиныхон нарийн боловсруулалт шаардах, олон нэрийн барааг өрсөлдөөнт зах зээлийн талбарт гаргах төсөл боловсруулаад үзээд алдахад тухайн ажил нь сайнаар дуусч, түүний ажилладаг том биш албан тасалгаанд энэхүү гялалзсан амжилтыг даруухан тэмдэглэх болно.

Та харин иймэрхүү хэв шинжийн хүмүүстэй ямар нэг танилцах зоог, эсвэл уригдсан зочид нь хийх юмаа олж ядан наашаа цаашаа холхидог хүлээн авалтанд хэзээ ч таарахгүй. Энэ ордны бизнесмэн шөнө дөл болтол албан тасалгаандаа сууж ажлаа хийдэг бөгөөд тэр үедээ асуудлыг багагүй ургуулан бодож, хоосон мөрөөдөлд автдаг хэдий ч барьж авсан төслийхөө ажилд багагүй цаг зарцуулж, уйгагүй ажилладаг.

Охины ордныхон ажил хийдэггүй, залхуу, хойрго, үрэлгэн хүмүүсийг үнэн сэтгэлээсээ жигшдэг ба олсон мөнгөнөөсөө мянган төгрөг зарцуулах байсан ч энэ талаар арав дахин бодож байж шийдвэр гаргадаг. Энэ ордныхны амьдрал бодит ажил хэрэг, материаллаг байдал дээр тулгуурлан оршин тогтнодог учраас бусад зүйлийн талаар сонирхоё гэсэн ч цаг зав огт байдаггүй.

Жинлүүрийн орд

Та ямар нэг ажил хэргийн уулзалт ч юм уу, эсвэл зах дээр, ер нь хаа нэгтэй дулааруулагч төхөөрөмжтэй зүйрлүүлмээр, байгаа орчиндоо ая тухтай, тайван байдал бэлэглэсэн сэтгэлд дулаахан хүмүүстэй учирч байсан л биздээ. Тэгвэл тэднийш жинлүүрийн ордныхон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэд гайхалтай ёсорхог, эргэн тойрондоо сайхан бүхний зохицлыг бүрдүүлж чаддаг гарамгай арга барил эзэмшсэн байдаг. Энэ утгаараа ч бизнесийн гол цөмд ч бай ямар ч хэлцлийн үед тал алддаггүй, хэнтэй ч тэнцвэрт харилцаа хадгалан харилцаж, бүх зүйл тайван болох тохиромжтой мөчийг хүлээн, асуудлын гогцооноос барьж авахаар эрмэлздэг нь тэдний зан байдаг.

Дээрх бүх зан чанар нь ялангуяа хууль, эмийн бүтээгдэхүүний арилжаа, шоу бизнес, улс төр зэрэгт ямар ч будаг шунхгүйгээр илүү тод харагддаг. Тэгээд ч жинлүүрийнхнээс ажил хэргийн талаар сонирхсон асуудлаараа зөвлөгөө авч болох бөгөөд тэд хэвшсэн заншлаараа ялигүй бага зүйлийг ч гэсэн оновчтой болгох гэж яриаг дэлгэрэнгүй болгосоор эцэстээ өөр зүйл зорьж ирсэн түнш нь тэднээс залхаж орхих гэм бий.

Хилэнцийн орд

Өөрийн хувь тавиланг цогцлон бүтээгч, үнэ цэнээ мэдрэгч, өөрийн оюун ухааны хүч чадалдаа бүрэн итгэгч байдаг.

Хилэнцийн ордныхон хүссэн зорилгодоо мацах замд нь хэцүү бэрхшээл тулгарсан ч түүнд тордоггүй, гагцхүү зорилгодоо д заавал хүрнэ гэж хатуу итгэдэг сэтгэлийн их тэнхээтэй.

Энэ ордныхон өөртөө хатуу зорилго тавьдаг учраас амьдралаас урган гарах элдэв хориг саадыг даван туулсаар хүсэл зорилгоо биелүүлж, төгсгөлийг нь үздэг.

Хилэнцийн удирдагч ажлын багаа бүрдүүлэхдээ сайтар судалсны эцэст ямагт нэг ижил санаа бодолтой, боломжтой хүмүүсийг сонгож авдаг ба хүмүүсийн хоорондын харилцааны таалагдах, таалагдахгүйн ойлголтыг ажил явуулах чухал хүчин зүйл хэмээн тооцдог.

Энэ ордныхон удирдлагын арга барилдаа Теодор Рузвельтийн гүн ухааны сургааль болох “Зөөлхөн ярь, гэхдээ ар нуруундаа үргэлж цохиураа байлгах ёстой гэдгээ бүү март” гэсэн үгийг удирдлагаа болгодог. Энэ ордны хүмүүс бүхий л амьдралынхаа туршид бизнесийн болон хувийн амьдралдаа тааралдах асуудлын гол гол шийдвэрийг бие даан гаргадаг байна.

Анд нөхөд, хамтран зүтгэгчдийнх нь санал түүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд түүнийг өрсөлдөгчийнхөө үг мэт хүлээж авдаг.

Хилэнцүүд үнэн явдлыг эрхэмлэдгийхээ хувьд худал хуурмаг зүйлийг үнэн голоосоо үзэн яддаг, хэзээ ч хүнд зусардан бялдуучилдаггүй. Ийм учраас хэрэв хамтран ажиллагч нь өөрийн тухай үнэнийг сонсохыг хүсвэл, тэднээс шуудхан асуучихад хангалттай.

Нумын орд

Таны бизнесийн ертөнцөд тэсрэмтгий зантай, хурц ухаантай, арга овтой, хөгжилтэй, онцгой өвөрмөц, хачин жигтэй, хэлж ярихад эвгүй зүйлийг хүртэл бурдаг, задгай амтай, өөрөөр хэлбэл харилцааны тактикийн тухай боддоггүй, юмны ая эвийг олъё гэж хичээдэггүй ийм нэгэн зан чанартай харилцагч нүүр тулан учирч явсан уу?

Энэ нь жинхэнэ нумын орд байдаг бөгөөд тэд хамгийн аюултай, аз туршсан мэргэжилтэй холбоо бүхий бизнесийн төрлийг сонгон авч, бүх юмыг хурдан амжуулах гэж явдаг, өөрөөр хэлбэл хурдны хэнээ туссан улс байдаг.

Тэд хаашаа ч явсан хөл мэдэн гүйх дуртай бөгөөд энэ нь заримдаа тэднийг аюулын ирмэгт хүргэх нь ч бий.

Нум өөрийн биеийг тэр чигээр нь ажил хэрэгт зориулдаг. Гэсэн хэдий ч тэдний ажилладаг пүүс, албан газар нь түүний тоо томшгүй олон найз нөхөр, янз бүрийн салбар дахь нэр цуутай хүмүүсээс бүрдсэн үзэгчидтэй театр болж хувирдаг.

Цуглуулах дуртай үзэгчдийнх нь дотор пүүс, корпорацийн ерөнхийлөгч, уран барималч, профессор, нэртэй тамирчин, сонгодог бүжигчин, хэвлэл мэдээллийн газрынхан гээд янз бүрийн мэргэжилийн хүмүүс ордог. Түүнд маргааш юу учрахыг урьдчилан хэлэхэд хэцүү. Юутай ч өнөөдрийг хөгжилтэй сайхан өнгөрөөнө гэдэг нь ойлгомжтой.

Нумын удирдагч хурдан шаламгай, хөдөлгөөнтэй ч тэдний ажил үйлс үргэлж бусдын хойно хаягддаг.

Харин тэд хурц илэрдэг дотоод мэдрэмжийнхээ ачаар бизнест том алдаа гаргах нь ховор. Та нумынхнаар тоглоом тохуу хийх нь осолтой гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрэв үүнийг зөрчвөл танд хүнд гэмтэл учруулахуйц хорон үгээр цэнэглэсэн сум ирэх нь гарцаагүй учир болгоомжилсон нь дээр.

Матрын орд

Матрын ордныхон ажил хэрэгч, яв цав, нягт нямбай, цагийг дэмий хоосон өнгөрөөдөггүй, нэлээд буурьтай чанартай. Тэд гол төлөв банк, эсвэл улсын байгууллагын газар алба хашдаг, ажил хийх чадавхи сайтай, одоо ямар зорилт хүлээж байна вэ? гэдгийг ямагт зөв ухаардаг, нэгэнт зорьсоноосоо хайзайдаггүй. Тэр хамтран ажиллагчдынхаа төрсөн эцэг, халамжлан хүмүүжүүлэгч нь байдаг бөгөөд тэдэнд хатуу чанга үнэнч, шударга, даруу төлөв, анхаарал халамжтай ханддаг. Ярих үедээ хэзээ ч захирч тушаах, эсвэл дуугаа өндөрсгөн ярьдаггүй, эсрэг хүн нь илт эсэргүүцсэн эсвэл үл ойшоосон байдал үзүүлээгүй бол намуухан тайван ярьдаг.

Матрууд бизнесийн ертөнцөд хатуу орж, оройтон цэцэглэдэг учраас сэтгэл санаагаар үргэлж хатуу байж, энэ байдлаа харьцангуй удаан хадгалдаг, аливаа шинэлэг зүйл, хувьсан өөрчлөлтийг маш соргог хүлээж авдаг. Тэд жинхэнэ мөрөөдөгчид байдаг, тэдэнд итгэлийн гал бадраах цэвэр агаар байнга дутагддаг.

Матрынхан хатуу тогтсон өөрийн дэг журам, сахилга баттай, бодитой үйл ажиллагаа, сайн бодож боловсруулсан нухацтай төлөвлөгөөг чухалчилж, түүнд бүхий л зүрх сэтгэлээ өгдөг нь жинхэнэ утгаараа бодит байдлыг эрхэмлэгчид юм.

Энэ ордныхон өөрт тохирох бүх талаас нь удаан ажиглалт хийсний эцэст сонгодог ба түүний шалгуур ёсоор уг хүн нь үнэхээрийн ааш зан сайтай, ухаалаг, байгаа орчиндоо тааламжтай сэтгэгдэл төрүүлж чаддаг байх ёстой.

index

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …