Үндэсний супер лиг “Бүх Оддын Тоглолт-2014” шинэлэг хэлбэрээр зохиогдоно

  Buh odod   Энэ сарын 25,26-ны амралтын өдрүүдээр Буянт-Ухаа дахь спортын цогцолборт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Супер лигийн “Бүх Оддын Тоглолт-2014”  болох гэж байна.

Сэнгүр брэнд, эрч хүчний тэсрэлт Спрайт брэндтэй  хамтран зохион байгуулах “Бүх Оддын Тоглолт” манайд өмнө нь болж байгаагүй шинэлэг хэлбэрээр зохиогдоно хэмээн зохион байгуулагчид мэдэгдэв.

     Бүх оддын Тоглолтын эхний өдөр 13:00 цагаас Монгол болон Легионер тамирчидтай багууд хоорондоо өрсөлдөх бөгөөд тэмцээн тус бүрээс оноо цуглуулж, ялагч баг тодорно. Мөн энэ өдөр:

  • Монголын шигшээ баг, Супер лигийн Легионеруудын эсрэг Халз тоглолт
  • Монголын баг болон Легионер багийн шилдэг холбон тоглогчдын ур чадварын тэмцээн
  • Монголын баг болон Легионер багийн шилдэг мэргэн буучдын холын зайн шидэлтийн тэмцээн
  • Монголын баг болон Легионер багийн шилдэг холбон тоглогчдын Two Ball-ын тэмцээн
  • Урлаг спортын оддын шоу тоглолтууд тус тус явагдана.

Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр:

  • Үндэсний супер лигийн шилдэг тамирчидын тоглолт
  • Ур чадварын тэмцээн
  • Холын зайн шидэлтийн тэмцээн
  • 1990-ээд оны шилдэг сагсан бөмбөгчид, багийн эзэд тоглогчид, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн
  • Two Ball-н тэмцээн
  • Гайхамшигт Sprite Slam Dunk-ын тэмцээн
  • Урлаг спортын оддын шоу тоглолтууд болох юм.

Дашрамд дурьдахад  тус амралтын өдрүүдэд спортын төв ордоноос үнэгүй автобус Буянт-Ухаа спортын цогцолборруу явах юм байна.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …