АНУ-ын иргэн Монголын хилээр 2.5 орчим сая долларын динозаврын яс хууль бусаар гаргажээ

dinosaur-skull-changes-largeАНУ-ын Миссипи мужийн Бивер Крик хотын иргэн 69 настай, Жон Ричард Ролатер гэгч манай улсын хилээр 2,5 орчим сая ам.долларын үнэ бүхий динозаврын яс хууль бусаар гаргаснаа хүлээн зөвшөөрчээ.

Тиймээс түүнийг Вайоминг мужийн Прокурорын газраас гэм буруутай хэмээн дүгнэж шүүхэд шилжүүлсэн ч шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа аж.

Жон Ричард Ролатер нь хилээр сээр нуруутан амьтдын чулуужсан яс, тэр дундаа сэлмэн соёот ирвэсийн гавлын яс, далавчит үлэг гүрвэлийн яс зэргийг гаргажээ.

Д.Биндэръяа

index

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …