Daewoo компаниас Манай улсад автобуснуудых нь хөдөлгүүрийг дур мэдэн солихгүй байх мэдэгдэл ирүүлжээ

5s6dlba0lqre5qos5qh0e62a3uАгаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011 оноос эхлэн нийтийн тээврийн автобуснуудын хөдлгүүрийг сольж хосолмол хөдөлгүүртэй болгох ажлыг 2011 оноос Агаарын бохирдлын үндэсний хороо, Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран хийж эхэлжээ.

Гэтэл манай улсын нийтийн тээвэрт өргөнөөр ашигладаг “Daewoo” маркын автобуснуудын хөдөлгүүрийг дур мэдэн ийнхүү сольж байгаад Солонгосын “Deawoo” компанийхан дургүйцэж, мэдэгдэл ирүүлсэн байна. Мэдэгдэлд “Монголчууд нийтийн тээврийн парк шинэчлэлээр Daewoo компаниас хосолмол хөдөлгүүртэй автобус авч болох байсан. Гэтэл дизель хөдөлгүүртэй автобусуудыг онцолж авчихаад Daewoo компанийн эд ангийг өөрчилж /монголчилж/, зориулалтын бусаар хөдөлгүүр нэмж байна. Үүнээс шалтгаалж тэдгээр автобусууд осолдох дэлбэрэх аюулд хүрч болзошгүй тул хөтөлбөрөө зогсооно уу” гэжээ.

Тиймээс өдгөө автобуснуудын хөдлгүүрийг солих ажлыг бүрэн зогсоосон байгаа аж. Юутай ч 2011 оноос хойш Автобус-1, Автобус-3 болон Цахилгаан тээвэр компани нийт 400 том оврын автобусны хөдөлгүүрийг сольжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …