Цэцэрлэгт явж байгаа хүүхдээ эцэг эхчүүд гар утас, компьютерээсээ хянадаг боллоо

7Бидний өдөр тутмын амьдралын олон төвөгтэй асуудлыг мэдээллийн технологи ашиглан хялбарчилсаар буйн нэг жишээг өнөөдөр Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийнхэн харууллаа. Тус цэцэрлэг 16 анги танхимаа камержуулж, багш-хүүхэд-эцэг эхийн харилцааг “амьд” болгосон байна.

Ингэснээр эцэг эхчүүд ухаалаг утас, компьютерээ ашиглан хүүхэд нь цэцэрлэгтээ юу сурч, яаж тоглож, хооллож, унтаж амарч байгааг харахын зэрэгцээ хүсвэл шууд ярилцаж ч болох юм байна.

Хүүхдийнхээ тоглож, хүмүүжиж байгаа орчин, багш нарын зан харилцаа, заалгаж байгаа хичээл гээд эцэг эхчүүдийн санаа зовоодог бүхнийг өөрөө харж хянах боломжтой болсноор бидний харилцаа улам ойртож, итгэлцэл бэхжиж байна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг хэллээ.

Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ-аас энэ төслийг зохион байгуулжээ. Анх удаа туршин нэвтрүүлсэн энэ төслийн үр дүн болоод эцэг эхчүүдийн санал хүсэлтэд тулгуурлан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас бусад цэцэрлэгт ч камерын систем суурилуулах боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …