60 мянган доллар хулгайлсан этгээдүүдийг барьжээ

2118ef186854e2adbigӨнгөрсөн 12-р сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн дэргэд байрладаг нэгэн компанийн захирлын өрөөнөөс цүнхтэй 60 мянган ам.доллар  хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ.

Хэргийг ЦЕГ-ын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хамтран мөрдөж энэ сарын 15-ны өдөр барьж авсан байна. Хэргийг 55 настай Б гардан үйлдэж, 2 залуутай хамтарсан байжээ. Гэмт этгээдүүд хулгайлсан мөнгөөрөө “Toyota kluger” болон суудлын хоёр автомашин худалдан авч машинуудаа унаж яваад баригдсан аж.

index

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …