Шуудангийн ухаалаг хайрцаг архиваас, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа хүргэж өгдөг болно

97ae24c6597c0dbfbigЭнэ сарын 14-өөс гурван хоногийн турш үргэлжилсэн “Монгол шуудан ” ТӨХК-ийн удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг зөвлөгөөнөөр тус салбарынхан өмнөх оны ажлаа дүгнэж, алда оноогоо хэлэлцэж, ирэх жил хийхээр төлөвлөсөн ажлаа хэлэлцдэг юм. Тус компанийнхан өнгөрсөн онд иргэдэд шуудангийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхийн тулд өглөө эртийн, жолоочийн торгуулийн хуудасны хүргэлт болон Монгол маркийн онлайн худалдаа, ложистик үйлчилгээ, ЖПС хяналтын систем нэвтрүүлжээ. Ложистик үйлчилгээ нь хэрэглэгчдэд бараа, бараа бүтээгдэхүүнийг бага зардлаар шуурхай хүргэдэг бол ЖПС хяналтын системийг шуудангийн машинд суурилуулснаар хаана явааг нь мэдэх боломжтой аж. Үүнийг Орхон, Дархан- Уул, Сэлэнгэ, Булган аймаг, Замын-Үүдэд, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид бүх аймагт хэрэгжүүлэх  боломжтой юм байна.

Тэд 2014 онд шуудангийн ухаалаг хайрцаг, гадаад паспорт, банкны карт хүргэж өгөх болон архиваас, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа хүлээн авч хүргэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Мөн тэд шуудангийн үйлчилгээний шилдэг газар, салбар, менежер шалгаруулав.

 Шуудангийн үйлчилгээний шилдэг газар: Багануур дүүргийн уудангийн үйлчилгээний газар

Шуудангийин шилдэг салбар: Улаанбаатар хотын шуудангийн 38-р салбар

Шилдэг менежер: Багануур дүүргийн шуудан үйлчилгээний газрын дарга Ё.Болормаа нар шалгарлаа.

Д.Биндэръяа

index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …