Монгол морьдыг дүрсэлсэн уран зургийн үзэсгэлэн гарна

 photo morid1_zps96b1938c.jpg“ХИЙМОРЬ” Уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.01.20-02.02 хооронд дэлгэгдэж та бүхнийг мэлмийг баясгах гэж байна.

Блью Мүүн арт галерейгаас санаачлан Монгол түмний бахархал Морь жил гарч байгааг билэгшээн ирж буй тийн ялгуусан хэмээх модон морин жилдээ хийморьтой байхыг хүсэн ерөөж 10 уран бүтээлчийн өөр өөрийн арга барилаар монгол морьдыг дүрсэлсэн 40 гаруй бүтээлүүд дэлгэгдэж байна.

Урлагийн сайхан бүтээлээс цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Угтаж байгаа сар шинэдээ  сайхан шинэлээрэй.

дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …