УСУГ-аас “Машин угаалгын газрууд”-аар шалгалт явуулна

IMG_0364УСУГ-ын дарга С.Үнэнгийн тушаалаар нийслэл хотод машин угаалгын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгуулагуудын ус хэрэглээ болон инженерийн шугам сүлжээний ашиглалт, “Хот суурингийн усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын” тухай хууль болон байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа ус ашиглалт, төвийн бохир усны сүлжээнд нийлүүлэх бохир усны бохирдолтын талаархи дүрэм, заавар, норм, стандарт хэрхэн мөрдөгдөж байгаа талаар энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ажлын 3 хоногт багтаан шалгалт явуулахаар болжээ.

ТУс шалгалтаар машин угаалгын газруудын УСУГ-тай байгуулсан 2013 оны аж ахуйн гэрээг дүгнэж, шаардлага хангахгүй машин угаалгуудын гэрээг цуцлах, мөн 2014 оны цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг шинэчлэн байгуулах ажлууд хийгдэх аж. Тухайн шалгалтыг нээлттэйгээр олон нийтэд мэдээлж байгаа нь УСУГ-аас машин угаалгын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад зөрчил дутагдлаа арилгаж, цаашид тавигдах шаардлагуудад нийцэж ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм.

index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …