Алтаар дотуур хувцас урлажээ

0244b85da6132481bigӨмнөд хөршийн Хубей мужийн Ухань хотын нэгэн тансаг эдлэлийн дэлгүүрт алтаар урласан дотуур хувцсыг танилцуулж, олны нүдийг хужирлажээ.

Энэ чамин эдийг бүтээхийн тулд таван дархан хагас жилийн турш ажилласан гэнэ. Гурван кг орчим жинтэй уг дотуур хувцас таван сая юаниар үнэлэгдэж байна. Дотуур хувцаснаас гадна тус дэлгүүрт алтаар хийсэн туулай, алтан шаахай, зүүлт зэргийг үзүүлэндээ тавьжээ.

Хятадуудаас өмнө Туркийн дизайнер Ахмет Атакан тус бүр нь 138 мянган ам.долларын үнэтэй найман даашинз хийж, борлуулжээ. Өнгөрсөн сард Хонконгт мөн очир эрдэнийн гутал худалдаалсан юм.

index

 

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …