900 оюутнаас 52 нь бэлгийн замын халдвартай гарчээ

uvchin lll Сүүлийн үед ДОХ-оор өвчлөгсдийн тоо нэмэгдэж буй нь олны анхаарлын төвд аваачиж буй ч төрийн зүгээс доривтой ажил хийж чадахгүй байгааг мэргэжлийн байгууллага учирладаг.
Саяхан авсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 148 хүн энэхүү халдварын тээгчээр буртгэгдсэн. Иймээс ХӨСҮТ-өөс өчигдөр ДОХ, БЗХӨ-ний тандалт судалгааны алба “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулсан юм. Нээлттэй хаалганы үеэр ХӨСҮТ-ийн 40-50 эмч, сувилагч иргэдэд БЗХӨ-ний үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээг үнэ төлбөргүйгээр хийжээ.

Мөн энэ сарын 27-ны өдөр ДОХ, БЗХӨ-иий тандалт судалгааны албанаас их, дээд сургуулийн оюутны байруудаар явж 900 гаруй хүнд үзлэг, шинжилгээ хийхэд 52 нь буюу нийт үйлчлүүлэгчдийн 5.7 хувьд БЗХӨ илэрснийг хяналтанд авч, эмчилгээ хийсэн байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …