Нарантуул ОУХТ-рүү явах буухиа автобусаар ахмадууд үнэгүй зорчино

dbeb16608ed2bab6bigНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасны  дагуу цагаан сарын баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас амралтын өдрүүдэд  “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10-17 цагийн хооронд том оврын автобус үйлчилгээнд гаргах юм. Буухиа автобус нь Нарантуул худалдааны төв рүү  10:00, 11:00,12:00,14:00,16:00 цагуудад явах бол 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас “Нарантуул” худалдааны төвөөс буцна. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих ажээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …