Д.Болдбаатар Дакарын түүхэнд бичигдэх амжилт үзүүлжээ

1513232_437910963004196_709476647_n-600x399“Дакар ралли-2014” уралдааны замд Ази тивээс  Монгол улсын тамирчин Д.Болдбаатар байраа урагшлуулсаар амжилттай уралдаж байна.

Чили Улсын Эл Салвадорь хотоос Ла Серена хүртэл уралдсан 12 дахь өдрийн гараанд манай тамирчин 47 дугаар байрт орж ирэн амжилтаа ахиуллаа. Энэ жилийн Дакар ралли 13 гараанаас бүрдэж байгаа ба тамирчид 8500 км замыг туулж барианд орно. Өнөөдөр уралдааны төгсгөлийн буюу 13 дахь өдрийн гараа Ла Серенагаас Валпарайсо хүртэл үргэлжилнэ.

Одоогийн байдлаар ОУХМ Д.Болдбаатарын үзүүлээд буй амжилт болох мотоциклийн төрөлд Ази тивийн тамирчин эхний 50-д орсон нь Дакарын түүхэнд хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Өмнө нь Япон улсын тамирчин уг амжилтыг үзүүлж байсан.

Ugluu-logo17

Халимагт Чингис хааны төв байгуулагдана

“Халимагийн нийслэл Элстэй хотноо “Тэмүжин” нэртэй аялал жуулчлал-түүхийн төв барих гэж байна. Элстэй хотын депутат Баатар Очировын санаачилгаар баригдах энэхүү төвийн шав тавих ёслол энэ хавар болох юм. Шав тавих ёслолд Монголын Засгийн газрын төлөөлөгчид оролцоно” гэж Халимагийн “Бумбын Орон” агентлаг мэдээллээ.
Мөн өдөр Чингис хааны бага насаа өнгөрөөсөн Бурхан халдун уулнаас авчирсан чулуугаар Овоо босгох ёслол болох аж.“Тэмүүжин” төв 11 га газарт баригдах бөгөөд Монгол Халимагийн ард түмний түүхийг харуулсан ил музейтэй байх юм. Ил музейн талбайг Чингис хааны удмын бэлгэ тэмдэг болох шонхор шувууны хэлбэртэй хийж, хоёр саварт нь Монгол Халимагийн тухай өгүүлсэн үзмэртэй хоёр гэр байхаар бүтээх гэнэ. Музейн талбайд цэрэг дайчдын хөшөө байрлуулж, төвд нь Их Монгол Улсын газрын зураг, Чингис хааны хөшөө, түүний сургаал үгсийг сийлсэн самбартай. Хөшөө нь Улаанбаатар хотын Чингисийн талбайд байгаа хөшөөтэй ижилхэн байх аж. 16 метр диаметртэй, 7 метр өндөр Чингис хааны аян дайны гэрт лааны тосон баримлын үзмэртэй. Их хаанаас эхлээд түүний эх, хатан, жанжингуудын баримлыг хийгээд эхэлсэн байна.Депутат Баатар Очиров “Манай төвийн гол зорилго бол цагтаа нэг ард түмэн байсан Монгол Халимагийн ард түмний жинхэнэ, бодит түүхийг танилцуулах явдал. Зөвлөлт засгийн үед Чингис хааныг тоодоггүй байлаа. Энэ агуу зүтгэлтэнд анхаарал хандуулах ёстой. Түүний тухай мэдэх нь ялангуяа өсвөр үе хүүхдүүдэд их хэрэгтэй. Мэдээж манай төвд арилжааны зорилго бас байгаа. Зочид буудал, ресторан, худалдааны төв бүгдэд нь хуучин Монголын уур амьсгал бүрдүүлж, яг л тэр цаг үед очсон мэт болгохоор ажиллаж байна. 450 хүний багтаамжтай Их танхимд хурал, чуулган, хуримын ёслол ч хийж болно. Мөн түвд эмнэлгийн төв ажиллах болно. Манай төслийн загварыг Монголын тал дэмжсэн байгаа” гэж тус агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.

Төслийн нийт өртөг 340 сая рубль болох бөгөөд таван жилийн дотор зардлаа нөхнө гэсэн тооцоо гарсан байна. Ивээн тэтгэгчид, хандив болон төсвийн мөнгөөр бүтэх энэхүү төслийн гол ивээн тэтгэгч нь Монголын бизнесменүүд байх болно. Монголд төслийг дэмжих сан байгуулагдсан гэж Баатар Очиров ярьжээ.

– See more at: http://world.time.mn/content/40488.shtml#sthash.fJS5qi9x.dpuf

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …