Испанийн хөлбөмбөгийн цомын тэмцээний 1/8 шигшээгийн хариу тоглолтод “Барселона” “Хетафе”-гийн талбайд айлчлан тоглож 0:2-ээр хожсоноор шөвгийн наймд шалгарлаа. Тэд өмнөх тоглолтод өөрйин талбайдаа өрсөлдөгчөө 4:0-ээр бутниргээд байсан билээ. Каталоны багийн лидер Лионель Месси уг тоглолтын 44, 63 дахь минутад гоолдсоноор шилдэг довтлогчийн жагсаалтыг 4 гоолтой тэргүүлэх боллоо. Гэмтлээс эргэн ирээд удаагүй тэрбээр шинэ он гарсаар 3 тоглолтод (үүний 2-т нь сэлгээнээс тоглосон) 4 бөмбөг оруулаад байна. “Барса”-гийн бразил довтлогч Неймар энэ тоглолтын үеэр гэмтэл аван талбайг орхижээ. Эмнэлгийн урьдчилсан үзлэгээр тэрбээр дор хаяж гурван долоо хоног талбайд гарахгүй бололтой.
Эзэн хааны цомын тэмцээний дараагийн шатанд “Барселона”-“Леванте”, “Реал Сосьедад”-“Расинг”, “Эспаньол”-“Реал”, “Атлетико”-“Атлетик” багууд оноолт таараад байна.