ССХЖЯ-ны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Оргил ажлаасаа чөлөөлөгджээ

watermark.php_500x500Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны удирдлагууд өчигдөр шуурхай хуралдаж салбарын сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар “Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын дарга Н.Оргилыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Н.Оргилын талаар өмнө нь тэрбум 500 сая төгрөг төсвөөс гаргуулж авсан. Улмаар түүнийхээ 470 сая төгрөгөөр нь “National Geographic Mongolia” сэтгүүл гаргасан гэх  нэрийдлээр найз нөхөдтэйгээ нийлж төсвийн мөнгө “идсэн”. Мөн “Улаанбаатарын кино өдрүүд” наадамд зориулан яамны төсвөөс 250 сая төгрөг гаргуулсан боловч зориулалтын дагуу зарцуулалгүй талаар мэдээлэл цацагдаж байсан юм. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд дээрх асуудлууд нөлөөлсөн байх магадлалтай аж.

Д.Бүүвэй

http://www.bodlogo.mn

 

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …