“Үндэсний спортын V их наадам”-ыг орон даяар зохион байгуулна

images (1)Их наадмыг үндэсний спортын төрлүүдээр орон даяар хоёр үе шаттай явуулна. Эхний шатны тэмцээнийг аймаг, нийслэл, дүүргүүд оны эхний хагас жилд багтаан зохион байгуулна. Харин тэмээн полоны шигшээ тэмцээнийг 9 дүгээр сард эмнэг булгиулагч, уран уургач, бугуйлчдын тэмцээнтэй хамтатгана.

Наадмын үндсэн төрөлд үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ордог спортуудаас гадна монгол хүний эр зориг, авхаалж самбааг гайхуулсан, хувь тамирчны ур чадвар шаардсан, хөдөө орон нутаг, нийслэлийн иргэдийг тэгш хамруулах боломжтой тэмцээнүүд сонгож оруулжээ. Ингэснээр их наадмын үндсэн төрөлд дараах төрлийн тэмцээн багтлаа.

1.  Үндэсний бөхийн барилдаан

2.  Хурдан морины уралдаан

3.  Үндэсний сурын харваа (халх, урианхай, буриад, уламжлалт харваа)

4.  Шагайн харваа, ширээний шагай

5.  Морин спорт (эмнэг булгиулагч, уран уургач, бугуйлч)

6.  Тэмээн поло

Хөх ишиг, шагайн харваа, шагай няслах, ширээний шагай, панжиг, хорол, эвэр бухгэх мэт ястны ёс заншил, соёл уламжлалыг агуулсан тоглоом, наадгайн төрлүүдээр аймаг, сум, дүүргүүд орон нутагтаа тэмцээн зохион байгуулж болно.

Их наадмын үндсэн төрөлд багтсан спортын төрлүүдээр улсын хэмжээнд шигшээ тэмцээн зохион байгуулж, медаль хүртсэн тамирчдыг Засгийн газрын 2013 оны 183 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам”-ын дагуу мөнгөн шагналаар шагнана. Их наадмын шигшээ тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны төсвийн багцаас, I шатны тэмцээний зардлыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын төсвийн багцаас санхүүжүүлнэ. “Үндэсний спортын V их наадам”-ыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан дуусгах юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …