Их Петр хаан Чингисийн угсааны Монгол гаралтай — “Оросуудыг сайн ухвал татаар л гарна”

1TАТААР – МОНГОЛ

/ТАТАРО-МОНГОЛЬСКОЕ ИГО НА РУСИ/

Дэлхий дээр 6,8 сая Татаарчууд байдаг бөгөөд Орос улсад 5,554,601, Узбекстанд 324,080, Казакстанд 261,000, Тажикстанд 97,000, Украйнд 69,000, Туркменистанд 60,000, Киргизстанд 52,000 хүн амьдарч байна. Тэд Татар, Орос хэлтэй, ихэвчлэн Сүннит, Исламын шашин шүтнэ. Татаарчууд бол Монголын өргөн уудам тал нутгаар мал маллан бага сага тариалан эрхлэн амьдарч байсан эртний Монгол аймаг юм. Татаарыг Дунху (Зүүн ху)-гаас гаралтай гэдэг. Татарын нутаг дэвсгэр харьцангуй уудам, хүн ам олон бөгөөд аж ахуй нь хөгжсөн байсан учир нэгэн үе нилээн хүчирхэг аймаг байв. Рашид-Ад-Диний “Судрын чуулган” зохиолд татааруудыг “долоон түмэн өрхтэй” гэж бичээд “Tituqliut” гэж тэмдэглэсэн буй. Энэ нь Татаарын нэгэн алдартай аймгийн нэр бололтой. 732 онд босгосон Түрэгийн Культегиний хөшөөний бичээсэнд татарыг “Татаар”, хятад бичээсэнд нь “Дадан” гэж тус тус нэрлэж тэмдэглэсэн байна. Татаар нарын нэр түүхэнд анх удаа тэмдэглэгдэн орсон нь чухам энэ болно.
2Vlll зууны үеэс хойш бараг 260-аад жилийн туршид хятад сударт Татаарчуудыг: эрхлэх ажил, эрхэмлэх өнгө, орших зүг, аймгийн тоогоор хар тэрэгт, цагаан татаар, буйргууд, алухай, Айргууд болон баруун, өмнөд, зүүн татаар, есөн гэх мэтээр нэрлэж байв. “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган”-ы мэдээ сэлтийг түрэгийн бичээст хөшөө, хятад судар зэрэг тэмдэглэлийн мэдээтэй харьцуулан үзвэл чухам Татааруудын нэрийг тоймлон мэдэж болдог байна. Гучин Татаар нь шивэйн олон аймгийн нэг хэсэг байжээ. Умард шивэйн есөн аймаг нь X зууны үед Хөлөн буйраар нутаглаж байсан есөн татаартай аймгийн тоо, нутаг дэвсгэрээрээ тохирч байна. Хар тэрэгт дадан (татаар) нь хар тэрэгт шивэйн удам бололтой байдаг. XII зууны үед Татаарууд хэдэн том аймагт хуваагдаж байжээ. Рашид-Ад-Диний зохиолд баркуй татаар, камаши татаар, ниучи татаар, терат (тариат) татаар, тутукулиут татаар, куйн (ойн) татаар, цагаан татаар, алчи татаар, дутаут татаар, алухай татаар, айуриут, буйрут гэж 6 татаар нэр гардаг байна. XII зууны эцэс болоход татаараас цагаан, алчи, дутаут, алухай дөрвөн татаарын нэр түүхэнд үлдсэн байна. XII зууны үед татаарын овог салбар нь асар олон байжээ.
3Жишээ нь зөвхөн алчи татаар 70 овог (хүрээ) байсан байжээ. Түүхийн баримтаас үзвэл 1135-1136 оноос эхлэн Хамаг монгол, Алтан хоёр улсын харилцаа хурцадсан цагаас хойш Татаарууд Алтан улсын түлхээсээр Монголчуудтай эвдрэлцэж эхэлсэн байна. Татаарууд монголыг илэрхий дайсагнасны эхлэл нь Хабул ханы ахмад хүү Охинбархагийг гэнэдүүлэн барьж түүнийг Алтан улсын хаанд хүргүүлэн алуулсан явдал болно. Тэр явдлыг шалтаг болгож, Хабул хааны хүү Хадаан баатар Татарын Матар (буюу Мэнэн) гэдэг ноёнтой хоёр удаа хүчтэй тулалдсан байна. Үүний нэг тулалдаан нь Сангдан гэдэг газар болжээ. Тэгээд Монгол, Татаарын тулалдаан есөн удаад хүрсэн гэж Рашид-Ад-Дин бичжээ. 4Татарууд бас Хабул хааны хүү Хадаан баатарыг барьж Алтан улсад хүргүүлж алуулсан учраас (Хабул хааны хатны дүү) Сайн-тэгин, Хадаан баатрын төлөөнөө Татааруудтай олон удаа байлдсан байна. Монголын Сайн-тэгиний өвчнийг аргалуулсан Татаарын Чаркил-Нудуй нэрт зайранг Сайн-тэгийн ах дүү нар алснаас болж Татаар, Монголчууд хоорондоо олон удаа байлджээ.
1162 оноос өмнөхөн Хамаг Монголын хаан Амбагай ургийн хэргээр очиход нь Татаарууд түүнийг гэнэдүүлэн барьж, мөн л Алтан улсад хүргүүлж модон илжигт хадуулан хөнөөлгөснөөс Хамуг Монгол улс Татааруудтай олон удаа довтлон байлджээ. Монгол Татаарын байлдаанд Монголчууд ихэвчлэн ялж байжээ. XII зууны хоёрдугаар хагасын эхэнд Татаарууд засаг захиргааны талаар бутархай болсон байжээ. Татаарууд Алтан улсыг эсэргүүцэх, Монголчуудыг довтлох, Монголчуудын довтолгоог эсэргүүцэх дайн тэмцлийн үед түр нэгдэж байсан бөгөөд тийм байлдаан тулалдааныг Татаарын Котол-Барха, Жили-Буха, Тэмүжин-үгэ, Хори-буха нар удирдан байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Монгол 5Татарын зөрчил тэмцлийг түүхчид зөвхөн овог аймгийн өшөө атаархлын илэрхийлэл гэж үзсээр ирсэн нь учир дутагдалтай ажээ. Түүнд эдийн засаг, улс төрийн учир шалтгаан байсан бололтой. Татаарын нутаг тухайлбал Хөлөн, Буйр хоёр нуурын орчмын нутаг нь мал адуулан өсгөхөд маш зохистой бэлчээртэй билээ. Тэр сайхан бэлчээрийг монголчууд эзлэхийн төлөө эрмэлзлэлээс дээр дурдсан тэмцэл тулааны нилээд хэсэг нь үүссэн бололтой. Хамуг Монгол, Хэрэйд, Мэргид зэрэг аймгуудын дорно зүгтэй харилцах зам дээр нь татаарууд хөндөлдөн суусан байдал нь хятадын хойд нутаг Дун-бэйд байгуулагдсан улсуудаас татаруудыг бусад монгол аймгуудын эсрэг харгалдуулан тавихад нь газарзүй, эдийн засаг, улс төрийн талаар дөхөм болжээ. Татаарууд Алтан улсын харъяалалд байхдаа Хянган давааны хил хязгаарыг сахиж байв. Татаарчууд Хамуг Монгол, Хэрэйд, Найман шиг нэгдмэл хүчирхэг ханлиг, холбоо болж хараахан чадахгүй тархай бутархайдуу байдалтай байсаар эцэс болсон юм. Гэхдээ Таатар нь Монголын нэгэн хүчирхэг аймаг байсаар иржээ.

Орос нь Монгол Татаарын эрхшээлд 242 жил байжээ (1238-1480)

6Оросын он дарааллын бичгүүдэд Орост Татааруудын үйлдсэн эвдрэл дээрэм, харгис үйл, дураар авирласныг өнгө өнгөөр дүүртэл бичсэн нь буй. Тэр жилүүдэд Татааруудын үндэсний зан араншин, ялангуяа тэдгээрийн засаглалд алагчлахгүй үнэлэлт өгөх гэсэн аливаа оролдлого нь доромжлол мэт санагддаг байв. Татаар хүн зэрлэг, хорон, хүмүүн бус дээрэмчин, хүчирхийлэгч зэрэг “бузар амьтан” л байж болох байв. Үнэнээс хол иймэрхүү дүр зураг манай утга зохиол болон орос хүмүүсийн төсөөлөлд уламжлал болон тогтсон юм. Үүний зэрэгцээ, хэрэв асуудлыг урьдчилан дүгнэлгүйгээр авч үзвэл Татаарчууд муу чанараас гадна хүнийхээ хувьд ч, эрх баригчдын хувьд ч олон эерэг чанаруудтай байсныг хүлээн зөвшөөрвөл зохино.Тэдний дарлал эргэлзээгүй хүнд байсан авч учруулсан гамшгийнхаа зэрэгцээ тойруу замаар Орост маш их тус үзүүлсэн Татаарын хаад нь хатуу гараар захирч, догшин ширүүн байх нь цөөнгүй байв (гэхдээ энд тэдгээрийн алийг нь ч догшин Ивантай зүйрлүүлж болохгүй). Цөөн зарим явдлыг эс тооцвол тэд шударга чанараараа онцгойрч байв.7 Ёс суртахуун болон оюун санааны талаар Орос дахь тэдний дарлал хүнд байгаагүй. Оросын түүхэн уламжлал, ахуйн хэвшилд тэд халдаагүй, шашин шүтлэгт туйлын хүлцэнгүй байсан. Үнэн алдарт шашинд туйлбартай хүндэтгэн харьцаж, түүнийг бүх талаар ивээдэг байсан нь хадгалагдан үлдсэн хэд хэдэн хаадын пайзнаас нэн тодорхой харагддаг юм.

Их Хаан Мөнх – Төмөрөөс 1269 онд Оросын сүмийн тэргүүн, митрополит Кириллд өгсөн пайзнаас иш татъя: “Сүмийн бүх газар, ой, ус, ногооны газар, усан үзмийн талбай, цэцэрлэг, өвөлжөө болон зуслангаас баскакууд ч (татвар цуглуулдаг монгол хааны төлөөлөгчийг ингэж нэрлэдэг байжээ – Д.Г), түшмэдүүд ч, албаны хүмүүс ч татвар авч болохгүй. Мөн түүнчлэн сүмийн бүх хүмүүс, мастерууд, шонхорчид, тариачид, боолчууд–зарц нар болон ажилчид, сүмд хамаарах бүх хүнээс юу ч авахгүй, ажил хийлгэхгүй, манаа мануулахгүй байх ёстой. Хар лам болон мяндагтнууд алба, өргөл, гааль хэнд ч өгөхгүй, тэднээс юм авсан манай баскакууд, хан, бичээч өөр хэн ч гэсэн цаазаар үхэх болно. Тэдний хуулинд буй икон, ном судар өөр бусад зүйлийг шоолох, доромжлох, эвдэн сүйтгэж болохгүй. Тэдний шашин шүтлэгийг доромжилсон хүнийг буруутгаж ална”.

8Бат хааны ач Бүх Оросын Гэгээн Петр Ордынскийн бурханчилсан зураг

Дараа дараачийн хаадууд энэхүү пайзыг баталгаажуулсан төдийгүй Оросын сүм хийдийн эрх ямбыг өргөтгөсөн юм. Орост Татаарын булаан эзлэгчдийн нийтлэг харгис зан, тэдний учруулсан хүчирхийллийн хувьд гэвэл энэ нь онцгой зүйл байгаагүй бөгөөд дундад зууны тэр үед бүрэн хэвийн үзэгдэл байлаа. Татаарууд аян дайн, довтолгооны үедээ Оросуудыг боол болгодог байсан. Гэвч энэ нь бидний бодож байсан шиг тийм их хэмжээтэй байгаагүй. Татаарын эзэгнэлийн урт удаан бүхий л үед татварын дарлалыг түлхэн унагасан хаан гуравдугаар Иван болон түүний ойрын залгамжлагчдын автагдсан Византийн нөлөөлөл шиг тийм хэмжээгээр Оросын зан заншлыг ч, Оросын хууль зүйг ч чангалан хатуужуулж байгаагүй юм.9

Төр улсын ч, хувийн амьдралд ч Орос болон Татааруудыг ахуйн болон цусан холбоо аажмаар нэгтгэсэн бөгөөд энэ нь манай түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн. Оросын хэдэн арван вангууд Татаарын гүнжүүдтэй гэрлэж, тэдний олонхи нь амьдралынхаа ихэнхи хэсгийг Сарайд өнгөрөөж, зарим нь тэнд төрцгөөсөн, нас барцгаасан.
Оросын худалдаачид, эгэл жирийн олон хүмүүс ямар нэг шалтгаанаар бас л Ордод амьдарч, тэндээ эд баялаг, өндөр албатай болох нь цөөнгүй байлаа. Улс төрийн болон гэр бүлийн янз бүрийн шалтгаанаас болж Татаарын ихэс дээдсийн төлөөлөгчид аль Александр Невский вангийн үеэс л эхлэн Орос руу нүүн суурьшиж байв. 10Тэнд тэд нар ямагт сайхан угтуулж, үнэн алдарт шашинд орж, газар болон алба хүлээн авч, Оросын язгууртан хүүхнүүдтэй гэрлэж, Оросын цэрэгт элсэж, өөрийнхөө шинэ эх оронд үнэнчээр зүтгэцгээсэн. Тийм хүмүүс бүр нь хэдэн арав, хэдэн зуун боолчуудаа дагуулан ирснээр тэд нар нь мөн л Оросын олон түмэнд уусч, иймэрхүү маягаар нийгмийн зөвхөн дээд давхаргад төдийгүй, доод давхаргад ч орос болон Татаарын цус холилджээ.
Орд задарч, Орос хүчирхэгжихийн хэрээр ийн шилжин нүүх явдал улам бүр олон гарах болж, Казань, Астрахань, Сибирь, Ногой зэрэг Татаарын сүүлчийн ханлигууд унахад энэ нь өргөн олныг хамарсан юм. Татаарын дээдсийн ихэнхи хэсэг Москвагийн хаадын албанд орж, хан, ван, тайжуудын олон овгийн эхлэлийг тавьжээ. Татаарын бүхэл бүтэн отряд, улсууд Москвагийн албанд шилжин, түүний дорнод нутгаар суурьшин, тэднийг гаднын дайснаас хамгаалж байсан юм. Их хаан Василий Тёмнийн өөрт нь захирагдсан Татаарууд нь Мещерскийн хязгаарт байгуулсан Касимовын хаант улсыг Орос орны Казанийн хаант улсаас найдвартай хамгаалж байсан бөгөөд хожим нь энэ тухай Брокгауз Ефроны нэвтэрхий тольд: “Тэд Оросын засгийн газарт алба хаадаг, Оросын ноёдын ивээлийг ямагт хүртдэг байсан тэрхүү мусульман гаралтнуудад амьдрах газар хүссэн юм. Энд эдгээр хүмүүс өөрсдийнхөө шашны зан үйлийг гээхээс өчүүхэн ч эмээлгүйгээр Орос хүмүүст бага багаар дассаар өөрсдөө ч шашин ба мэдрэхүйгээрээ Оросод хандах болсон” гэж бичжээ.Татаарууд Орост Борис ба Феодор Годунов гэсэн хоёр хаан өгсөн.

11“Оросуудыг сайн ухвал татаар л гарна” гэсэн бүхний мэдэх зүйр үг байдаг. Түүхийн янз бүрийн сурвалж, баримт бичгүүдээс Татаар удмаас эх авсан 92 хаан, 30 ван, 13 гүн болон 300 гаруй тайж овог байдаг байна.
Хэрэв дээр дурдсан цол бүхий овгууд дээр Губернийн овог удмынGodunov3 номнуудаас Татаар гаралтай тайж нарын хэдэн зуун овгийг олж маш олныг нэмж болох нь эргэлзээгүй. Харамсалтай нь тайж гарлаар бүртгэл хөтөлдөггүй байснаас тэдгээрийг тодорхойлох боломжгүй юм. Гэхдээ тэдгээр нь олон мянгаар тоологдох нь эргэлзээгүй. Энэхүү олон тооны Татаар угсаатны хойч удмынхан хоёр, гурав дахь үе дээрээ л оюун санаа, хүмүүжлээрээ цэвэр Орос хүмүүс болон хувирцгаасан юм. Тэд эх орондоо шударга үнэнчээр алба хааж, түүний төлөө тоо томшгүй олон тулалдаанд төдийгүй энх тайван амьдралын талбарт зүтгэж, Оросын соёлыг алдаршуулсан цөөнгүй их хүмүүс, тэр ч байтугай суут хүмүүсийг төрүүлж өгсөн.
Хамгийн тодорхой жишээ авъя. Шинжлэх ухааны салбарт Татаар удамтай оросын суут 12эрдэмтэд гэвэл Менделеев, Мечников, Павлов, Тимирязев, түүхч Кантемир, Карамзин, тууль судлагч Челюскин, Чириков нар байна. Утга зохиолд Достоевский, Тургенев, Державин, ван Л.Н.Толстой, Языков, Денис Давидов, Пушкин, Загоскин, К.Леонтьев, Огарев, Куприн, Арцыбашев, Замятин, Булгакав нар болон бусад олон зохиолч, яруу найрагч нар бий.14
Урлагийн салбараас л гэхэд зөвхөн тод гэрэлтсэн хүмүүсийг нэрлэхэд л бүжигчин Анна Павлова, Уланова, Спесивцев, жүжигчин Каратыгин, Ермолов, хөгжмийн зохиолч Скрябин, Танеев, дуучин Алсу, зураач Шишкин нар болно.

Татаар өвгөөс гаралтай алдарт цэргийн жанжин, генерал, адмиралуудыг бүгдийг нь тоочих боломжгүй юм. Тэдгээрээс зөвхөн хоёр “томыг” нь нэрлэвэл Дмитрий Донский жанжин Юрий Мещерский ван, Куликовын тулалдаанд амь үрэгдсэн ван Андрей Серкизов нар юм. Мөн Их Петрийн нэрт хамтран зүтгэгч, генерал-адмирал Ф.М.Апраксин, Эх орны дайны баатар генералууд Ермолов, Дохтуров нарыг дурдаж болно. Оросын нэрт адмирал Матюшкин, Мордвинов, Епанчин, Бирилев, дэлхийн I дайны фронт командлагч генерал Жилинский, Щербаков нар “Татаарууд” байсан юм.
Дэлхийн анхдагчид Монгол гаралтай байдаг нь миний хувьд анхаарал татдаг юм. Сансар судлалын эцэг гэгдэх нэрт эрдэмтэн Констан Эдуардович Циолковский Монгол гаралтай. Энэ хүн гайхамшгийн гайхамшиг билээ. Учир нь тэрээр ямар ч сургуульд сураагүй боловч шинжлэх ухааны оргилд гараад зогсоогүй, шинжлэх ухааны шинэ салбарыг нээж, хүн төрөлхтний түүхийг баяжуулж чадсан юм. Түүний Монгол гарлыг Оросын мянга мянган гарамгай хүмүүсийн Монгол гарлыг өгүүлсэн Эрэнжин Хар Даваагийн “Монгольская Русь” номонд ч, Монголын алтан ургийн орос гаралтай хүмүүсийн жагсаалтад байна.
Татаарууд Орост Борис ба Феодор Годунов гэсэн хоёр хаан өгсөн. Мөн таван хатан хаан өгсөн. Энэ нь Соломония Сабурова – гуравдугаар Василийн анхны эхнэр; Елена Глинская – түүний хоёр дахь эхнэр; Ирина Годунова – хаан Феодор Иванновичийн эхнэр;

1615Наталъя Нарышкина – Алексей Михайловичийн хоёр дахь эхнэр – Их Петрийн ээж; (Их Петр хаан Чингисийн угсааны Монгол гаралтай.)
Их Петрийн ээж хатан хаан Наталъя Нарышкина нь хаан Алексей Михайловичийн хоёр дахь эхнэр бөгөөд Зүчийн удмын монгол язгууртан билээ.
Марфа Апраксина – хаан Феодор Алексеевичийн эхнэр; Евдокия Сабурова – өөрийн эцэг догшин Иванд алагдсан хан хүү Иваны эхнэр зэрэг болно.
Нилээн хэдэн Татаарыг оросын сүм хийд үнэн алдартны ариун гэгээн хүмүүст тооцдогийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Тэдгээрээс хамгийн нэрд гарсан нь гэгээн Петр Ордынский бөгөөд энэ хүн Бат хааны үнэн алдарт шашинд орсон ач хүү, хожим нь лам болсон юм. Өөр нэг татаар хүн бол Казаний зовлонг тэвчигч, ариун Петр юм.

Бат хаан өөрийн том хүү, үе залгамжлагч Сартаг болон түүний эхнэрт үнэн алдарт шашинд орохыг зөвшөөрч байсныг сануулах хэрэгтэй юм. Энэ тохиолдол нь Татаарууд алив шашинд тэвчээртэй ханддагийг сайтар харуулахын хамт Татаарууд шашны фанатикууд байж, Христийн шашныг даран сөнөөгчид байсан гэсэн туйлын алдаатай боловч бат бэх тогтсон үзэл бодлыг илт няцааж байна. Хэрэв Сартаг Батын ах өөрийн өрсөлдөгчид хорлогдон эрт нас бараагүй бол Их Хааны суудалд үнэн алдарт шашинтан хүн суух байжээ.

Ийнхүү Эртний Монголын нэгэн хүчирхэг аймаг дэлхийн түүхэнд тод мөрөө үлдээсэн нь “Татар Монголчууд” бөгөөд хүчирхэг дайчин, шударга гэх тодотголтой тэдний үр хойч одоо ч дэлхийн олон оронд тархан суурьшиж, тус газрынхаа элитүүдийн эгнээнд товойн гарч ирсээр байна.

Орос оронд Гүрэн улсынх нь Эзэн хаад, Хатан хаад, ван, гүн, тайж зэрэг бүх алдартай ихэс дээдэс, тэр бүү хэл Бат хааны хайртай ач хүү гэгээн Петр Ордынский Бүх Орос орны Бурхан шүтээн Ариун Гэгээнтэн нь болоод шүтэгдэж, дэлхийн Шинжлэх ухааны үндэслэгчид суут эрдэмтэд Менделеев, Мечников, Павлов, Тимирязев, түүхч Кантемир, Карамзин нар.

Мөн татар гаралтай бус ч Халимаг-Монгол гаралтай Ленин гээд Бүх Орос орныг Монгол Үндэстэн авч явж, өөд нь татаж, хүчирхэгжүүлжээ.

18Лениний эцгийнх нь аав Николай Ульянов17 халимаг, эх Анна Смирнова мөн Астарханы Халимаг хүн юм. Түүний эцэг Иляа Николая Ульянов нь Халимаг хүн ба Ленин буюу Ульянов (Улаан)-гийн Эцэг Илья Николаевичийн эх нь загалмайтны шашинд орсон халимаг гаралтай хүн байжээ. Иймээс Ленинг Халитаг Монгол хүн биш гэж үгүйсгэх ямарч үндэслэл олдохгүй байна. Ленин бол монгол цуснаас нээх их холдоогүй Халимаг-Монгол хүн яах аргагүй мөн юм.

“Оросуудыг сайн (мааживал) ухвал Монгол л гарна” гэдэг нь түүхэн баримтаар нотлогдож байна.

Тэгээд ч “Цусанд чинь Монгол хольц байхгүй юм бол чи ямар юмных нь орос хүн байхав дээ”гэж хэлсэн Агуу Лев Толстойн үг хоосонгүй байсан байна.

Аюутугай!

http://unentogs.blogspot.com

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” …