“SouthGobi Resources” –ийн олборлолтын хэмжээ өссөн байна

downloadТоронтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources компанийн нүүрсний олборлолт 2013 онд хоёр дахин өссөн байна. Овоот толгой дахь олборлолтоо дахин эхлүүлсэн нь үүнд нөлөөлсөн байна. Ванкуверт төвтэй тус компанийн олборлолт өнгөрсөн жилд 3.06 сая тоннд хүрсэн бөгөөд 2012онд дээрх тоо 1.33сая байжээ.

Энэ нь тэдний үйл ажиллагаанд эерэг төлөв гарахыг дохиолж буй бололтой.“SouthGobi Resources”-ийн мэдэгдэлд 2014 оны эхний улирлын нүүрсний олборлолт нь худалдан авагчидтай байгуулсан гэрээнд заасан борлуулах хэмжээтэй тэнцүү байна. Энэ хугацаанд худалдах бүтээгдхүүний хэмжээтэй тэнцүү байна.

Энэ хугацаанд худалдах бүтээгдхүүний хэмжээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад буурах төлөвтэй байгаа”хэмээн дурджээ.Дашрамд дурдахад, тэд Овооттолгой дахь олборлолтоо 2012 оны зургадугаар сард зогсоож, өмнөх оны гуравдугаар сард дахин эхлүүлсэн юм.“SouthGobi Resources”-ийн 56 хувийг “Turquoise Hill  Resources” компани эзэмшдэг билээ.

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …