Гадаад ял эдлэж байсан 3 иргэнийг шилжүүлэн авчирхаар болжээ

indexМонгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Чех Улсад хорих ялаар шийтгүүлсэн нэг, БНСУ-д хоригдож байгаа хоёр иргэнээ “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн авчирч, эх оронд нь үлдсэн ялыг эдлүүлэхээр болжээ.

Уг гэрээний дагуу ШШГЕГ-ын алба хаагчид Бүгд Найрамдах Чех Улсад 11 жил хорих ялаар шийтгүүлээд байсан ялтанг өнгөрсөн бямба гарагт авчирсан гэнэ. Харин БНСУ-д хоригдож байгаа хоёр ялтанг энэ сарын сүүлээр  шилжүүлэн авчрахаар болсон байна.

Дашрамд дурьдахад, БНСУ-ын гурван иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэдний нэг нь “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний дагуу үлдсэн ялаа эх орондоо эдлэхээр болжээ.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …