Мэргэжлийн хяналтын газраас “Хятадууд хууль зөрчин их хэмжээний архи оруулж ирсэн” мэдээллийн дагуу Дорнод аймгийн Баянхошуу боомтын Хилийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар хилийн хяналтын улсын байцаагч нь Баянхошуу боомтоор орж ирсэн “Петрочайна Дачин Тамсаг \Монгол\” ХХК-ийн ажиллагсадын автобусанд 11 градусын хатуулагтай, 270 ширхэг “Moutai” дарс байсныг илрүүлэн, тус компанийн ажилчдаа ахалж явсан ажилтанд торгуулийн арга хэмжээ авсан байна. Улмаар “архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн дагуу дээрх бүтээгдэхүүнийг мэдэгдэл үйлдэн, саатуулсан боловч буцаан олгосон мэргэжлийн хяналтын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулсныг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлжээ.