“Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем”-ийг ашиглалтад орууллаа

1612225_624200490950329_858124392_oМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллага, ажил хайгчдад зориулсан www.myjob.mn сайтын  “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем”-ийг ашиглалтад орууллаа.

Шинээр ашиглалтад орж буй  www.myjob.mn “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем” нь ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байр зарлах, санал ирүүлсэн ажил хайгчдаас сонголт хийх, ажилласан залуучуудыг үнэлж, дүгнэх харин ажил хайгчид нь системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй авах, өөрийхөө мэргэжил, ур чадварт тохирсон ажлын байр сонгох, ажил олгогчдод үнэлж, дүгнүүлснээр өөрийн давуу талыг бий болгох мөн хөдөлмөрийн зах зээлийн дэлгэрэнгүй судалгаа, статистик мэдээллийг гаргах боломжтой юм байна.

Тус сайтад өнөөдрийн байдлаар ажил хайгчид 5732, ажил олгогч байгууллагууд 326, нээлттэй ажлын байр 350 бүртгэгдээд байна. Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь www.myjob.mn  “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем”-ийг ашиглалтад оруулж байгаагаа олон нийтэд танилцуулах, мэдээлэл өгөх, 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг олон нийтэд танилцуулж,  мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурлыг Монголын Залуучуудын Холбооны төв байранд маргааш буюу 1-р сарын 21- ний 11:00 цагт зохион байгуулахаар болжээ.

index

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …