Үнэт цаасны тухай хуулийн уялдах журмыг баталжээ

imagesСанхүүгийн зохицуулах хорооны оны анхны хуралдаанаар энэ жилээс хэрэгжиж эхлэх Үнэт цаасны тухай хуулийн дагалдах зарим журмыг баталсан талаар албаныхан мэдээллээ.

Энэ нь томоохон хөрөнгө оруулагчдын статус, харилцааг зохицуулсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуультай уялдах журмууд ажээ.

Тодруулбал, хуралдаанаар Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчээс үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны, Үнэт цаасны бүртгэлийн, Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны, Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны тухай журмуудыг хэлэлцэн баталсан байна.

Д.Биндэръяа

 

Санал болгох мэдээ

Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч …