Торрес өвдгөндөө бэртэл авчээ

imagesӨнгөрсөн шөнө Манчестер Юнайтед клубын эсрэг тоглолтод сэлгээнээс талбай дээр гарсан Челси клубын 30 настай, Испани довтлогч Фернандо Торрес өвдгөндөө бэртэл авчээ. Үүний улмаас тэрээр ирэх хэдэн долоо хоногийн тоглолтуудад оролцож чадахгүй болсон байна.
Жозе Моуриньо Улаан чөтгөрүүдийн эсрэг Торресын оронд Самуэл Это`Ог талбайд гаргасан нь ухаалаг шийдвэр байлаа. 33 настай камерун довтлогч тус тоглолтод хет-трик хийснээр өнгөрсөн жаран жилийн хугацаанд Улаан чөтгөрүүдийн хаалганд гурван гоол оруулсан Челси клубын анхны тоглогч болжээ.
index

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …