“Хөтөлийн цемент шохой” компани шинэ захиралтай болов

index  “Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдорыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Г.Батдоржийг томилжээ. Төрийн өмчийн хороо энэ сарын эхээр хуралдаж А.Шоовдорт холбогдох хэргийн улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны наймдугаар сард “Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг төрийн өмчийн хөрөнгийг хувьдаа ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргээр АТГ-т шалгаж эхэлсэн юм. Одоогоор А.Шоовдорын цагдан хорих хугацааг сунгаж, бусад холбогдогчдыг гадуур байцааж байгаа.

index

Санал болгох мэдээ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ

Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, …