Брэндан Рожэрс шинэ хаалгачийн эрэлд

Ливэрпүүлийн дасгалжуулагч Брэндан Рожэрс шинэ хаалгачийн эрэлд гарч Ноттинхам Форестийн залуу хаалгач Карл Дарлоу дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Улаануудын босс сүүлийн үед хэд хэдэн том алдаа гаргаад байгаа багийн нэгдүгээр хаалгач Симон Минольетэй өрсөлдөхүйц хаалгачийг авчрах бодолтой байна. Өнгөрсөн долоо хоногт Улаануудын төлөөлөгчид 22 настай Дарлоугийн тоглолтыг үзсэн аж.

Дарлоу 18 сарын өмнө багийнхаа нэгдүгээр хаалгач болсноос хойш найдвартай, ирээдүйтэй тоглолт үзүүлж байгаа юм. Үүнээс өмнө тэрээр Ньюпорт Каунти болон Валсал багт зээлээр тоглож байжээ. Рожэрс мөн Уиганы хаалгач Ли Николсийг сонирхжээ. Гэвч Дарлоу Championship лигт тогтмол гараанд гарч тоглодог бол, Николс сэлгээнд суудаг. Карл Дарлоуг мөн Тоттенхэм сонирхож байгаа бололтой.

Kop Nyamka

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …