Ажлын хэсгээс Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт хэвийн, ноцтой зөрчигдсөн зүйл, заалт үгүй байна гэж дүгнээд, олон улсын өнөөгийн байдал, Олон улсын Парламентын холбооны ассамблейн 120 дугаар тогтоолд нийцүүлэн УИХ-ын 2000 оны 19 тоот тогтоолд өөрчлөлт оруулж, зэвсэг хураах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах үүргийг Засгийн газарт өгөх заалт нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн Байнгын хорооноос зарим арга хэмжээг авч ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ. Ажлын хэсгийн санал, дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз олгосон байдал, олборлолт хийж хэлэсэн компни байдаг эсэхийг тодруулахад,
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр:
– Дорноговь, Дундговь аймгийн нутагт хайгуул хийх гол лицензүүд байгаа бөгөөд 1995 оны хуулиар олгогдсон 165 хайгуулын лицензний 70 нь одоогоор хүчинтэй байгаа. Цацраг идэвхитэй ашигт малтмалын ашиглах лиценз нэг байгаа ч уран биш, хүнд металиуд олборлох лиценз. Гэхдээ олборлолт хараахан хийгээгүй. Энэ асуудал шүүхийн шатанд яваа” гэлээ.
Ийнхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсч, гишүүд асуулт асуусны дараа ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгөхөөр болсон юм.