Одоогийн мөрдөгдөж буй хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас сар бүр шимтгэл төлөх боломжгүй зэргээс даатгалд хамрагдах хувь бага байдаг аж. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй мэдээллээр 25 мянган малчин буюу нийт малчдын зургаа орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ. Нийгмийн даатгалын сангаас 45,6 мянган малчин өндөр насны, 9,5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд 2013 онд 3,2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарчээ. Гэхдээ эдгээр тэтгэвэр авагчдын дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан хүмүүс байгаа юм… дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү
Малчид даатгалаа нөхөн тооцуулах боломжтой
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон нэр бүхий 25 гишүүн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Хуульд тусгаснаар, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх боломж олгох, малчин иргэдэд тэтгэврийн даагалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгож байгаа юм байна. Ингэхийн тулд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжйн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн барьж байгаа юм байна. Малчид нь байгаль, цаг уураас шууд хамааралтай, өдөр шөнөгүй, цаг наргүй, амралтгүй, хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг зэргээс хамааран наснаасаа эрт хөгширч, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, харьцангуй доогуур наслалттай байдаг судалгаа байдаг юм байна. Энэ байдал тэдний амьжиргааны түвшин доогуур байх, ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг албаныхан хэлж байна. Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээллээр манай улс 145 мянга 229 малчин өрхтэй байгаа юм. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27,4 хувь байгаа бол малчдынх 34,4 хувь, малчин бус иргэдийнх 24,4 хувь байна гэсэн судаалгаа байна.