Цэцийн Дунд суудлын хуралдаан болно

indexҮндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр 9.30 цагаас эхэлнэ. Учир нь нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж  Монгол Улсын Засгийн газрын 1998 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоох”-оор заасан заалт болон 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох.” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ. Тиймээс эл мэдээлэл дагуу хуралдах аж.
index

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …