”Гайхамшигт дэлгэц” цуврал нэвтрүүлэг үндэсний кино урлагийн түүхийг өгүүлнэ

Монгол улсад үндэсний  кино урлаг үүсч хөгжсний 80 жилийн ойд зориулан  “Монгол кино” нэгтгэл  “Монголжин”  студийн    санаачилгаар ”Absolute picture”, ”Bro’s records”-той хамтран  ”Гайхамшигт дэлгэц”  цуврал нэвтрүүлэг хийж байгаа билээ.

Төслийн хүрээнд нэвтрүүлгийн анхны дугаар битүүний орой Монгол орон даяар гарах гэж байна. Ийнхүү нэгэн зууныг ардаа орхисон Монголын кино урлагийн түүх үзэгчдийн хүртээл болох аж. Энэхүү ”Гайхамшигт дэлгэц”  төсөл үндэсний кино урлагийн түүхийг өгүүлэх бөгөөд дэлгэцийн бурхад болсон алтан үеийн  жүжигчид, уран бүтээлчдийг урин тоглуулж тухайн үеийн тайз заслыг тэр чигээр нь барьж үзүүлэх ажээ. Монголын кино урлагийн түүхэнд гурван зуугаад  уран сайхны кино олон арван бүлэг баримтат кино хийгдсэн байдаг юм байна. Өдгөө бидний хүртээл болох гэж буй  ”Гайхамшигт дэлгэц” цуврал нь ”Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгээс дутахааргүй   тэсрэлт хийнэ гэж мэргэжлийнхэн үзэж байна.

”Гайхамшигт  дэлгэц” бүтээл нь дэлхийн кино урлагийн түүхээс эхлээд Монголд хэрхэн кино бий болсныг харуулаад зогсохгүй Монголын киноны түүхэнд сор болсон бүтээлүүдийг дахин амилуулж Морин жилдээ Монголчууддаа бэлэг барих ажээ. Сүүлийн зураг авалтаараа алдарт “Цогт тайж” киногоор хийсэн бөгөөд  энэ  киноны гол дүр Цогт Хунтайжид Төрийн шагналт,  МУГЖ Ц.Төмөрбаатар тогложээ. Харин  бусад дүрүүдийг хэн хэрхэн амилуулсныг та зөвхөн гайхамшигт дэлгэцээс үзээрэй.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …