Сар шинэ болохтой холбоотойгоор гадуур “АПУ” ХК-ийн архины үнэ нэмэгдэнэ, бэлтгэлээ базаах хэрэгтэй гэсэн шум тараад байсан. Тэгвэл АПУ компани 4-5 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг 5-8 хувиар нэмжээ. Тодруубал Соёмбо, Болор, Экс, Алтантүрүү, Улаанбаатар архиныхаа үнийг 5-8 хувиар нэмжээ. Үйлдвэрээс гарах үнийг 5-8 хувиар нэмснийг худалдан борлуулагчид хэдээр зарж байгааг тодорхой хэлж, хянах боломжгүй гэж байна.
Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх болсон шалтгаан нь ам. Долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байна. Ингэж үнээ нэмсэн ч албан татварт төлдөг өртгөө нөхөж чадахгүй байгаа гэнэ. Ийнхүү үндэсний үйлдвэрлэгч АПУ компани сар шинийн баярын өмнө бүтээгдэхүүний эрэлт нэмэгддэг цаг үеийг далимдуулан архиныхаа үнийг нэмж байгаа нь иргэд хөдөлмөрчдийн дургуйцлийг төрүүлээд байна.