Н.Оргил: Ээж маань яг ийм бохир нөхцөл байдлаас болж улс төрөөс гарсан

ССАЖЯ-ны Соёл Урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилтой ярилцлаа.

Таныг ССАЖуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар ажлаасаа халагдсан гэсэн мэдээлэл тараад байна. Гэхдээ албан  тасалгаандаа сууж байгааг тань харвал арай ч явчихаагүй бололтой?

-ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Газрын дарга халагддаг.

Яг одоогоор ажлаас халах тушаал гараагүй. Гарах ч үндэслэл байхгүй. Ажил явдгаараа явж байна. Гэхдээ би өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа. Яагаад гэвэл цаашид ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна. 2013 оны аравдугаар сарын 2-нд Төрийн албаны зөвлөлд шалгалт өгч тэнцсэн. Ингээд ажиллаад явж байтал Төрийн албаны зөвлөл, яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нар зохион байгуулалттайгаар шалгалтыг дахин явууллаа. Тиймээс би өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байна.

        ССАЖЯ-нд жил хагас ажиллалаа. Монголчууд идэж байсан тогоо руугаа нулимдаггүй гэдэг. Гэхдээ хууль бус, ёс бус зүйлтэй эвлэрмээргүй байна. Төрийн албыг төрлийн алба болгодог бүхэл бүтэн баг, механизм тэнд ажилладаг юм байна. Би гэдэг хүн энэ том асуудалтай ганцаараа үзэлцээд дийлэхгүй юм байна. Газрын дарга бол салбараа мэддэг хүн байх ёстой. Гэтэл Газрын даргын ажлыг хүчээр унагаадаг, ингэхдээ мэргэжлийн бус хүмүүс ажилд оруулж ирж байна. Ийм асуудалтай цаашид эвлэрч ажиллаж чадахгүй.

        Би соёл урлагийн төлөө сайн юм хийе, чанартай бүтээл туурвия, шударга ажиллая гэж бодож яаманд ирсэн. Би танил тал, арын хаалга гэдэг зүйлээс хол хүн. Намайг хэвлэл дээр авлига авч баяжаад байгаа юм шиг бичсэн. Надад авлига авах шаардлага байхгүй. Би өмнө  нь өөрийгөө болон гэр бүлээ аваад явах санхүүгийн бүрэн чадвартай байсан. Биеэ засаад, гэрээ зас гэдэг. Би гэрээ зассан, биеэ зассан, хамгийн гол нь сэтгэл минь бүрэн тогтсон. Элдэв хээл хахуульд өртөхөөргүй болсон үедээ улс төрд орсон гэж үзэж байгаа. АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Миний хөрөнгийг тоолбол чамлахааргүй юм гарна.

        Албан тушаалаа өглөө гээд хувь хүний хувьд харамсаад байх юм алга. Жил гаруй амьсгаа өндөртэй л ажиллалаа. Одоо үр хүүхэд, гэр бүл рүүгээ анхаарал хандуулах, хэнээс ч хараат бусаар бизнесээ хийгээд явах боломж бүрдлээ. Харин төрийн албан хаагч байсны хувьд санаачилж, хэрэгжүүлж байгаа олон бодлого цаашид үргэлжлэхгүй зогсох вий. Засгийн газрын шилдэг ажил болсон, миний санаачилсан Сумын төвийг кинотеатржуулах төсөл зогсонги байдалд орох вий гэдэгт санаа зовж байна. Энэ ажлаас болж Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон түүний баруун гарын хүн, СБТГ-ын дарга П.Алтан-Од нартай анх зөрчилдөж эхэлсэн. П.Алтан-Од бол П.Алтангэрэлтэй Дорнодод цуг ажиллаж байсан, эрх ашгийн зөрчилтэй хүн. Бид 20 суманд кинотеатраа байгуулаад маш амжилттай явуулж байсан. Тэгтэл тэд хоёр дахь удаагийн тендерийг мэргэжлийн бус хүмүүст өгсөн. П.Алтан-Од яамнаас зарлагдаж байгаа 40-50 тендерийн дийлэнхэд нь гар дүрж орж байсан. Одоо ч ордог. Ухаалаг төрийн тухай ярьж байна. Ийм үед иймэрхүү асуудлыг жижиг гэж хэлж болохгүй байх. Энэ хүмүүсийн талаарх баримтыг хэвлэлийн бага хурал зарлаж тараана, АТГ-т өгч шалгуулна.

 ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл өөрийн чинь албан тушаал дээр шалгаруулалт зарласан гэсэн  мэдээлэл өгсөн байсан. Энэ талаар?

-Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн явуулга. Яаманд дарга болохыг мөрөөддөг, дарга, эрх мэдэлтний юуг ч хамаагүй долооход бэлэн хүн байна. 2013 оны аравдугаар сарын 2-нд би Төрийн албаны зөвлөлийн шалгалтад ороод тэнцсэн. Хангалттай өндөр оноо авсан учраас 10 оноотой нэг бичгийн шалгалтыг нь өнжсөн. Энэ тухайгаа ССАЖЯ-ны ТЗУГ-ын дарга болон ТАЗ-ийн салбар зөвлөлийн дарга Н.Энхтүвшинтэй зөвшилцсөн. Тэр өдөр “Улаанбаатар” кино наадмын нээлт давхацсан учир энэ шалгалтыг өгөхгүйгээр оноо маань хангалттай хүрэх юм байна гээд тэр шалгалтыг өгөөгүй.Гэтэл Төрийн албаны зөвлөлд зориуд дахин хандаж, шалгалтыг дахин явуулах шийдвэр гаргуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. Аравдугаар сарын 2-ны шалгалтад уг өдөр гаргасан тушаал нөлөөлөхгүй.

Ажлаас нь халлаа гэсэн мэдээлэлтэй цуг мөнгө идсэн уусан гэдэг асуудлыг гаргаж тавьсан. “Улаанбаатар” кино наадам зэргийг барим тавим дурдсан байна л даа?

-Өнгөрсөн жилийн ес­дүгээр сард яг ийм агуулгатай гүтгэлгийн мэдээлэл анх тарсан юм. Ажил ихтэй болохоор тэр бүрт хариу өгөөд явах шаардлагагүй гээд үл тоогоод өнгөрсөн. Аравдугаар сард нь “Улаанбаатар” олон улсын кино наадмыг эх орондоо хийсэн. Дэлхийн шилдэг, шинэхэн хийгдсэн арав орчим уран бүтээлийг уран бүтээлчидтэй нь авчирсан. “Тэнгис” кинотеатр долоо хоногийн турш нэг ч сул суудалгүй байсан. Наадмыг Монголын шилдэг киногоор нээх ёстой байсан. Есдүгээр сард нь бид чадалтай, чансаатай монгол киноны сонгон шалгаруулалт зарласан. Шалгаруулалтад хоёрхон кино ирсэн. Ч.Хоролдорж найруулагчийн “Шарга даага”, нөгөө нь Монголын нэгэн хувийн студийн захирал, Монголын том PR-чин юм гэнэ лээ, тэр хүний кино ирсэн. Манай олон улсын бүрэлдэхүүнтэй кино комисс “Шарга даага”-ыг дуу нэгтэй сонгосон. Үнэхээр сайн бүтээл байсан. Гэтэл нөгөө студийн захирал маань хэвлэлээр хар PR хийж эхэлсэн. PR-ыг хүн буудах зэвсгээ болгон ашиглаж эхэлсэн. Мөнгө төгрөг идсэн уусан л гэнэ, кино наадмын төсвөөс хумсалсан л гэнэ. Есдүгээр сард кино наадмаас 250 саяыг идсэн гээд байсан, сая мэдээлэхдээ 450 сая болсон байна лээ… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …