Гэр хороололын харанхуй гудамжууд гэрэлтүүлэгтэй боллоо

images (1)Сар шинийг угтсан зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А/09 дүгээр захирамжийн дагуу гэр хорооллын гэрэлтүүлэггүй гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавьж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоосон юм. Сар шинийн баяраас өмнө Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, Хан-Уул дүүргийн  6-р хороо Алтат нүхт гудамж, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон, Монлаагийн гудамж, Баянхошууны зарим гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавина. Одоогоор Баянхошууны шинэ эцсийн орчмын гэрэлтүүлэггүй 8 гудамжид 50 вт-ын хүчин чадалтай лед гэрэлтүүлгийг хийж эхлээд байна. Гэрэлтүүлгийг тавихдаа тухайн гудамжуудад байгаа гэрлийн шон дээр  шууд суурилуулж байгаа юм. Энэ нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг хэмнэсэн ажил болсон гэж холбогдох албаныхан хэллээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 28 мянга гаруй гэрэлтүүлэг байдаг бөгөөд хотын гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг долоон компани хариуцан ажиллаж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавидаг гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

http://ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …