Дэлхийн 200-гаад улсын эдийн засгийн төлөв, улс төрийн байдал, бизнесийн орчин зэргийг судалж, дүн шинжилгээ хийдэг “Economist Intelligence Unit” бие даасан байгууллагын урьдчилсан таамаглалаар, 2014 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх эхний таван улсад Өмнөд Судан, Монгол, Макао, Сьерра-Леоне болон Туркменистан багтжээ.
Харин Хятад улс эхний тавд орсонгүй. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх улсуудын урьдчилсан таамаглал бүхий “The World in” жагсаалтыг 2004 оноос гаргаж эхэлснээс хойш Хятад улс анх удаа багтсангүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч шилдэг 10-аас хасагдаж үзээгүй юм. Гэсэн ч Хятад бол Монголын экспортын хамгийн том зах зээл.
Монгол Улсын уул уурхайн эрчимтэй хөгжил 2014 онд ДНБ-ээ 15 хүртэлх хувиар өсгөхөд тусална. Тус улсад 1.3 гаруй триллион доллароор үнэлэгдэх ашигт малтмалын ордууд бий. Энэ бол 2.8 сая хүн амтай тус улсын хувьд үнэхээр их боломж хэмээн тэрхүү тайланд дурьджээ.