Үзэгчдийн дунд Монголын хамгийн анхны 3D аймшгийн кино гэдгээрээ хүлээлт үүсгээд байсан Зоорь кино өчигдөр 16:00 цагт Тэнгис кино театрт нээлтээ хийлээ.
Зохиолч Ц.Ууганбаярын “Зоорь богино өгүүллэг”-ээс сэдэвлэн бүтээсэн энэхүү уран бүтээл нь сэтгэхүйн аймшгийг илүүтэйгээр харуулсан кино юм. Киноны гол дүрд жүжигчин Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр, Э.Уянга болон хоёр бяцхан охин тун чадварлаг тогложээ. Зоорь кино нь монголын кино урлагийн салбарт аймшгийн киног анх удаа 3D-гээр хийснээрээ тун онцлог байлаа.
Киноны үйл явдлаас цухас дурьдахад залуу жүжигчин Э.Уянга галзуурсан дүү охины дүрийг маш чадварлаг бүтээсэн бөгөөд та бүхэн “Зоорь” киноноос түүнийг хэрхэн ой ухаанаа алдан галзуурч, гол зурам эвгүй төрхтэй болж байгааг харах болно.