Орон нутгийн ТББ-уудыг чадавхжуулах сургалт болж байна

Quantum Financial Services Australia Pty LimitedЕвропын Холбоо, АИФО Италийн төрийн бус байгууллагын санхүүжилтаар “Тэгш Нийгэм Холбоо” ТББ-аас “Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгаалах нь” төслийг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь 2 үндсэн зорилготой:

  1. ХАХНХЯ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад хувь нэмрээ оруулах;
  2. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг хянахад орон нутгийн ТББ-уудыг чадавхжуулахад оршиж байгаа юм.

Төслийн хоёр дахь зорилгын хүрээнд Конвенцийн хэрэгжилтийг хянахын тулд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг орон нутгаас сонгон авч, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Хүний эрхийн үндсэн зарчим, Хамт олонд түшиглэсэн сэргээн засах хандлагын талаар мэдээлэл өгч, гомдол саналыг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэх арга замын талаар 2014 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. Сургалтад 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл хамрагдаж байна. Төсөл хэрэгжих хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ууд ажилтнууд сүүдэр илтгэл бичих, орон нутгаас нотолгоо цуглуулахад суралцах юм.

Энэ төслийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийг хэрэгжүүлэх үндсэн арга зам болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг суурь үндэс болгож, 1991 оноос Монгол Улсад хэрэгжиж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах – ТЭГШ ДҮҮРЭН” хөтөлбөртэй хамтран ажиллаж байна.

Г.Энх

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …