Бичил уурхай эрхлэгчид “Газрын тухай хууль”-д саналаа хүргүүлнэ

k Монголын бичил уурхайчдын “Нэгдсэн дээвэр” холбоо өнгөрсөн оны зургадугаар сард байгуулагдаж, нэгдсэн нэг зохион байгуулалтад орсноосоо хойш 96.1 га газрыг нөхөн сэргээж, нөхөн сэргээлтийн дундын сандаа 279,8 сая төгрөгийг төвлөрүүлж, хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарсан гэх зэрэг олон ололт амжилттай ажиллажээ.

Харамсалтай нь одоог хүртэл бичил уурхай эрхлэгчдийг хувиараа ашигт малтмал олборлогчидтой хольж хутгах, нинжа нарын хийсэн үйлдлийг бичил уурхай эрхлэгчидтэй хамааруулж ойлгох алдаа дутагдлууд гарч байгаа аж. Тиймээс бичил уурхай эрхлэгчид “дуртай газраа олборлолт явуулж зохион байгуулалтанд орохгүй байгаа хувиараа ашигт малтмал олборлогч иргэд”-ийг бичил уурхайн зохион байгуулалтанд орохыг уриалж байгаа аж. Мөн төр засгаас ч нэгдсэн нэг бодлогоор барих хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна.

Өдгөө УИХ-аар “Газрын тухай хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өргөн баригдаж, хэлэлцэгдэж байгаа энэ үед ажлын хэсгийнхэн бичил уурхай эрхлэгчдийн санал бодлыг сонсож хуулиндаа тусгах шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн бичил уурхайчид үйл ажиллагаагаа явуулах газрын асуудал чухал байдаг ч одоо хэлэлцэгдэж буй газрын тухай хуулинд энэ асуудал байхгүй байгаа учраас ажлын хэсэгт саналаа хүргүүлэхээр блджээ.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …