Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1719 төгрөг 92 мөнгөнөөс 1723 төгрөг 47 мөнгө хүрч 3 төгрөг 55 мөнгөөр чангарлаа.
Ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан нь бусад валютыг ч мөн төгрөгийн эсрэг чангарахад хүргэж евро төгрөгийн эсрэг 2329 төгрөг 80 мөнгөнөөс 2341 төгрөг 94 мөнгө хүрч 12 төгрөг 14 мөнгөөр, Фунт төгрөгийн эсрэг 2832 төгрөг 02 мөнгөнөөс 2857 төгрөг 94 мөнгө хүрч 25 төгрөг 92 мөнгөөр, иень төгрөгийн эсрэг 16 төгрөг 48 мөнгөнөөс 16 төгрөг 52 мөнгө хүрч 04 мөнгөөр, юань 284 төгрөг 21 мөнгөнөөс 284 төгрөг 75 мөнгө хүрч 00 төгрөг 54 мөнгөөр тус тус чангарчээ.